text

Био бэлдмэл

Зориулалт:

Энэхүү бэлдмэл нь Монгол орны ой мод, бэлчээрийн голлох хөнөөлт шавьж болох царцаа, Өрөөсгөл хүр эрвээхэй (Ocneria dispar Linn), Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschetw), Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд зориулалагдсан, эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй Дэлгэрэнгүй...

Энэхүү бэлдмэл нь Монгол орны ой мод, бэлчээрийн голлох хөнөөлт шавьж болох царцаа, Өрөөсгөл хүр эрвээхэй (Ocneria dispar Linn), Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschetw), Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд зориулалагдсан, эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй Metarhizium anisopliae MAMN-G0922 нтугийн омгоор үйлдвэрлэгдсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл.

Үйлчлэх бодисын нэр: Байгалийн нөхцөлд халдварлаж үхсэн Сибирийн царцаанаас ялган авч, морфологи- физиологи, биохимийн шинжийг судлан, Metarhizium anisopliae  зүйлийн мөөгөнцөр мөн болохыг молекул биологийн аргаар тодорхойлсон Metarhizium anisopliae MaMN-G0922 омог.

Үйлчлэх хэлбэр: Грийн бэлдмэл нь хөнөөлт хайрсан далавчтай шавьжийн хоолоор болон биеийн кутикулаар дамжин орж дестраксин хэмээх бодис ялгаруулж шавьжийн дархлааны системийг дарангуйлж үхэлд хүргэдэг. Грийн бэлдмэлийг  шүршиж хэрэглэснээс 15-30 хоногт бүрэн задардаг ба хөрс, агаар болон усыг бохирдуулахгүй бусад төрөл зүйлийн шавьжид үйлчилдэггүй давуу талтай.

Шинж чанар: Грийн бэлдмэл нь өтгөрүүлсэн шингэн хар ногоон өнгөтэй ба үнэргүй. 1 мл-т 2-6 млрд спор агуулсан, pH нь 2-6, биологийн идэвхи нь шавьжийн хүрэнцэрт 10 хоногт 80%-иас дээш байна. Байгаль орчин бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй.

Хадгалах: Биобэлдмэлийг тасалгааны хэмд (270С-аас хэтрэхгүй) 1 сар, 1-40С-т 5 сар хүртэл хугацаанд хуурай, цэвэр, нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хадгална. Хүнсний зүйлтэй хамт хадгалах, тээвэрлэхийг хориглоно.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа: Хөдөлмөр хамгааллын хувцас (амны хаалт, ажлын хувцас, малгай, нүдний шил, резинэн бээлий, резинэн гутал г.м) хэрэглэнэ. Цацаж хэрэглэх үед хөхүүл хүүхэдтэй эх, өсвөр насны хүүхэд, ходоод гэдэсний өвчтэй хүмүүс ажиллахыг хориглоно.

Хэрэглэх заавар: Биобэлдмэлийг шавьжийн зүйлээс хамааран 2,0-3,0 л/га нормоор газрын техник, үүргэвчин шүршигч болон онгоцоор шүршинэ.

Зориулалт:

Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчитны багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), байцааны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг хайрсан далавчитны багийн шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай. Дэлгэрэнгүй...

Bacillus thuringiensis var Dakota- BT-MN01

Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчитны багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй(Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), байцааны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг хайрсан далавчитны багийн шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай  Bacillus thuringiensis BT-MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл юм.

Баталгаажилт: Байгалийн нөхцөлд халдварлаж үхсэн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр (Dendrolimus sibiricus Tschw)-ээс ялган авч, морфологи-физиологи, биохимийн шинжийг судлан,  Bac. thuringiensis зүйлийн бактер мөн болохыг молекул биологийн аргаар тодорхойлсон. Үйлдвэрлэх, хэрэглэх заавар, стандарт батлагдсан. 1  ìë-ä 14-18 млрд áàãàã¿é ýñ àãóóëñан, хүрэн, эхүүн өнгөтэй өөрийн өвөрмөц үнэртэй.

Үйлчлэх механизм: ВТ-MN01 бэлдмэл нь хөнөөлт хайрсан далавчтай шавжийн хүрэнцэрт дотоод гэдэсний үйлчлэлтэй, гэдэсний хучуур эдийг задлан цочмог үрэвсэл (энтерит)-ээр өвчлүүлж үхүүлдэг. Бэлдмэлийг байгаль дээр хөнөөлт шавжийн эсрэг шүршиж хэрэглэснээс хойш 15-30 хоногт бүрэн задарч үхждэг ба хөрс, усанд хорт бодис үүсгэдэггүй, хөрсний бичил биетэд үйлчилдэггүй шинжээрээ давуу талтай.

Хэрэглэх тун: Шавжийн зүйлээс хамааран 1 ãà-ä 3,5-4,0 л нормоор техник болон үүргэвчин шүршигчээр шүршинэ.

Давуу тал: Байгаль орчин болон бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй.

Хадгалах: Биобэлдмэлийг ил задгай, нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан (+10)0С хэмтэй агуулахад 45 хоног, (+4)0С-т 6 сар хүртэл анх савласан савтай нь хадгална.

Анхаарах зүйл: Хүнсний зүйлтэй хамт тээвэрлэх, хадгалахыг хориглоно.

Зориулалт:

Хөрсний ялзмагийн хэмжээ нь 1-2%-иас багагүй, газар тариалан эрхэлдэг том жижиг альч аж ахуйн нэгжүүдэд энэ бордоог хэрэглэх боломжтой. Бүх төрлийн үр тариа, хүнсний ногоонд хэрэглэнэ. Дэлгэрэнгүй...

Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад химийн бордоог хэрэглэхээс татгалзаж, биологийн гаралтай бордоог өргөн хэрэглэх боллоо. Биобордоо хэрэглэснээр хөрсний азот, фосфорын хэмжээг нэмэгдүүлэн өндөр ургац авах боломж бүрдэнэ.

Хэрэглэх хүрээ: Хөрсний ялзмагийн хэмжээ нь 1-2%-иас багагүй, газар тариалан эрхэлдэг том жижиг альч аж ахуйн нэгжүүдэд энэ бордоог хэрэглэх боломжтой. Бүх төрлийн үр тариа, хүнсний ногоонд хэрэглэнэ.

Үйлчилгээний механизм:

Шим-1 биобордоо нь азотын бактерийн өндөр идэвтэй омгийг гүний аргаар үржүүлсэн биобэлдмэл. Уг бордооны бактери агаарын молекул бадалтай азотыг холбон хөрсөнд шинэээж хөрсийг азотоор баяжуулна. Бордооны найрлагад гибберелин, гетеро-ауксин, витамин, аминхүчил зэрэг биологийн идэвхит бодисууд агуулагдах учир ургамлын өсөлт хөгжилтийг эрчимжүүлж, ургалтанд сайнаар нөлөөлнө. Бордох үед хөрсний хэм +10 – +200С байх ёстой. Чийг хангалттай үед азотобактерийн үржилт идэвхжин хөрсийг азотоор болон фосфороор баяжуулах ба энэ үйлчилгээ нь ургац хураатал үргэлжилнэ.

Шим-2 биобордоонд 2 төрлийн бичил биетэн ордог. Үүнд: Азотобактер хроокккум нь агаарын азотыг хөрсөнд нитрат амин хүчил, аммоны хэлбэрээр шингээнэ. Бациллиус мегатериум нь хөрсөнд байгаа органик нэгдлээс фосфорыг чөлөөлж ургамал ашиглахад хялбар хэлбэрт шилжүүлдэг. Иймд уг бордоо нь химийн азот, фосфорын нийлмэл борлооны үүргийг гүйцэтгэнэ.

Хэрэглэх арга: Шим-1, Шим-2 бордооны аль нэгийг 1 га талбайд 10 литрийг хэрэглэхээр тооцож дараахи аргуудаар бордолтыг явуулна.

  1. Хөрс боловсруулах: Тариалалтаас 10-12 хоногийн өмнө 10 л бордоог 300-500 л усаар шингэлэн хагалсан хөрсөнд шүршиж нарны гэрлээс бордоон дах бактерийг хамгаалах зорилгоор борнойдож шороогоор нимгэн хучилт хийнэ. Ингэж бордоход хөрс үр суулгалтын үед азотоор хангагдсан байна.
  2. Шим-2 бордоог уриншлах талбайд хэрэглэж болно. Ингэснээр хөрсөн дахь ургамлын үлдэгдлийг задалж фосфорыг чөлөөлж хөрсийг азот, фосфороор баяжулна.
  3. Үрийг үйлчлүүлэх арга-Тариалалтын үед 1 га талбайд хэрэглэх хэрэглэх үрийг тооцон авч 10 л бордоог шүрших байдлаар үртэй жигд хольж 1-2 цаг боловсруулсны дараа уламжлалт аргаар тараилалтыг явуулна. Тариалангийн томоохон аж ахуйнуудад тусгай зориулалтын байранд механикжсан аргаар үрээ боловсруулж болно.

Хадгалах: Нарны шуд гэрлээс шууд тусгаарлагдсан газар 6 сар хүртэл хугацаанд сэрүүн орчинд хадгална.

Тээвэрлэлт: Худалдан авагч өөрийн тээврийн хэрэгслээр битүү, цэвэр саванд савлаж тээвэрлэнэ.

Давуу тал: – Байгаль орчныг бохирдуулахгүй, хүн амьтанд харшилгүй, хураасан угац экологийн цэвэр бүтэээгдэхүүнд тооцогддог. Уг бордоог 2-3 жил давтан хэрэглэхэд хөрсний үржил шим тогтвортой сайжирна. Ургамал ургалтынхаа бүх хугацаанд тариамал азот, фосфороос гадна гиберелин, гетероауксин, амин дэм зэрэг төрөл бүрийн биологийн идэвхит бодисоор тасралтгүй хангагдана.

Зориулалт:

Мэрэгч амьтанд хижиг өвчин үүсгэгч нутгийн омог болох Salmonella enteridis 7/30-ыг өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн дэвтээж ариутгасан улаан буудайнд шингээж бромадиоланы 0.0005%-иар идэвхжүүлэн бэлтгэдэг. 1 гр бэлдмэлд 1.5 млрд эс агуулдаг., бор ягаавтар өнгөтэй чийгтэй бэлдмэл юм. Дэлгэрэнгүй...

Тодорхойлолт: Мэрэгч амьтанд хижиг өвчин үүсгэгч нутгийн омог болох Salmonella enteridis 7/30-ыг өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн дэвтээж ариутгасан улаан буудайнд шингээж бромадиоланы 0.0005%-иар идэвхжүүлэн бэлтгэдэг. 1 гр бэлдмэлд 1.5 млрд эс агуулдаг., бор ягаавтар өнгөтэй чийгтэй бэлдмэл юм.

Баталгаажилт: Salmonella enteridis 7/30 омог нь патентлагдсан , үйлдвэрлэх хэрэглэх заавар, стандарт батлагдсан.

Давуу тал: Байгаль орчинд аюул багатай.

Бэлдмэлийг хэрэглэх заавар: Бэлдмэлийг бэлчээр, тариалангийн талбайд ногоо ургахаас өмнө 4-5 сард, намар хагдарсны дараа 10-11 сард, цас бороогүй үед оготны үед оготны тархалт, нягтралаас шалтгаалан 2.5-3.0 кг/га нормоор үлийн орчимд нь гараар цацаж хэрэглэнэ. Агуулах, үйлдвэрийн байр, ахуйн нөхцөлд 10-15 м2 талбайд 5-10 гр-аар 2-3 газар тавина.

Хадгалах хугацаа: Бэлдмэлийг +10 хэмээс дээшгүй дулаан байранд 45 хоног, хасах хэмд анх бэлтгэсэн савтай нь 3 сар хадгална.