Зингер, СП – Зусах, өвөлжих буудай, зусах, өвөлжих арвай, хөх тариа, хошуу будаа, маалингын тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамал ба зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол  системийн үйлчилгээтэй гербицид.  2,4-Д и 2М-4Х-т тэсвэртэй хог ургамлыг мөн устгана.

Бэлдмэлийн хэлбэр:

600 г/кг метсульфурон-метил агуулсан наалдамхай нунтаг.

Аюулын зэрэг:

3-р ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа: 1 кг, 0.1 кг, 0.05 кг

Давуу тал:

  • Үйлчилгээний хүрээ өндөр, бараг бүх нэг наст хос үрийн талт ба зарим олон наст хос үрийн талт хог ургамлыг дарангуйлна.
  • Бэлдмэлийн зарцуулах тун бага, боловсруулалтын нэг га-ийн өртөг бага, хэрэглэх хугацаа уян хатан
  • Бэлдмэлийн савлагаа тохиромжтой, усанд уусдаг уутанд савласан байдаг

Үйлчлэх механизм: Системийн үйлчилгээтэй гербицид, хог ургамлын навч үндсээр нэвтрэн орж ургамал дотор тархана. Ацетолактатсинтаз ферментийн дарангуйллын нөлөөгөөр лейцин, изолейцин ба валин зэрэг аминхүчлийн нийлэгжилт зогсоно. Ингэснээр эсийн хуваагдал зогсож ургамлын өсөлт, хөгжил саатан улмаар үхдэг.

Хамгаалах үйлчлэлийн хугацаа, үйлчилгээний хурд:

Гербицид хэрэглэсэн мөчөөс эхлэн ургац хураах хүртэл хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Бодис аажмаар 4 цагийн турш хог ургамалд нэвтрэн орох ба тэдгээрийн өсөлтийг зогсооно. Гербицидийн үр дүн цаг агаарын нөхцөлөөс хамааран 7-21 хоногийн дараа гарна.

Гербицидэд мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Арзгар азаргана, гиш, зэрлэг байцаа, софиягийн борбут, дунд ажигана, эгэл зохимон, хурган засаа, дурсхал цэцэг, багваахайн зүйл, эгэл гаймуу, дошинцогийн зүйл, зэрлэг лууван, балжингарав, мөлхөө шээрэнгэ, даамуу, нил, гагадайн зүйлүүд, хөдөөгийн бирааги, ажиганы зүйл.

Гербицидэд сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Шарилжин навчит амбриоз, хонгор зул, чөдөр сэдэргэнэ, татаар сагаг, шорной, луулийн зүйл, чонын хэл, гинжин өрөмтүүл.

Бусад бодистой нийцэх байдал:

Дангаар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. 2,4Д, МЦПА  суурилсан болон бусад пестицидтэй холимог байдлаар хэрэглэж болно. Холихын өмнө физик-химийн нийлэмжтэй байдлыг шалгаж үзэх хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -150С – +400С/

Хэрэглэх заавар:

Ажлын шингэнийг шүршилт хийхийн өмнө бэлдэнэ. Емкост хийхийн өмнө тусад нь бэлдмэлээ бага хэмжээний усанд найруулах (50 гр бүхий нэг пакетийг 2 л усанд) ба усан уусмалаа плёнкоор бүтээгээд 1 цаг хүртэл байлгана. Шүршигчийн бакийн ½-т ус хийгээд бэлтгэсэн уусмалаа дээрээс нь нэмж аажим хутгасаны дараа шүршигчийн бакийг усаар дүүргэнэ. Шүршилт хийхэд дараах газрын техникийг ашиглаж болно: ОПШ-15-01, ОН-400, ОП-2000-2-01. Агаараар шүршилт хийх бол Ан-2 онгоц, Ми-2 нисдэг тэрэг хэрэглэнэ.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун г/га Ажлын уусмал л/га Хэрэглэх хугацаа
Өвөлжих буудай, арвай Нэг наст хос үрийн талт  ба зарим олон наст хос үрийн талт ургамал  

8-10

8-10

(o)

 

100-200

25-50

(o)

Хавар таримлын бутлалтын үед нэг наст хог ургамлыг 2-4 навчтай, олон наст хог ургамлын тэвгэн навч үүсэх үед шүршинэ
Зусах ба өвөлжих буудай, зусах ба өвөлжих арвай, хошуу будаа Нэг наст хос үрийн талт  ба зарим олон наст хос үрийн талт ургамал  

6-8

 

 

100-200

Үр тарианы таримлыг бутлах үед хог ургамлын хөгжлийн эхний шатанд 0,35 кг/га 2,4-Д нэмж шүршинэ.
Зусах буудай, арвай Нэг наст хос үрийн талт  ба зарим олон наст хос үрийн талт ургамал  

8-10

8-10

(o

 

100-200

25-50

(o)

Нэг наст хос үрийн талт хог ургамлын өсөлт хөгжлийн эхний шатанд, (2-4 навчтай байхад) ба олон наст хос үрийн талт хог ургамлын тэвгэн навч үүсэх үед, таримал ургамлыг 2 навчтайгаас бутлалтын төгсгөл  хүртэлх хугацаанд шүршиж хэрэглэнэ