Титул Дуа, ККР нь үр тарианы таримлын ургалтын үед хэрэглэх системийн үйлчилгээтэй фунгицид.

Бэлдмэлийн хэлбэр:  

200г/л пропиконазол + 2000 г/л тебуконазола  агуулсан концентраци коллойд уусмал.

Аюулын зэрэг:

2-р анги. Савалгаа: 5 л

Давуу тал:

  • Бэлдмэл нь нано түвшинд үйлдвэрлэгдсэн
  • Өргөн үйлчилгээтэй ба ургалтын явцад таримлыг найдвартай хамгаална
  • Бэлдмэл нь ургамалд түргэн нэвтэрч идэвхээ удаан хадгална
  • Өсөлтийг түргэсгэнэ /ногоог навчны ургалт/

Үйлчлэх механизм:

Ургамалд иш, навчаар нэвтрэн орж акропеталь байдлаар тархана. Фунгицид өвчин үүсгэгч мөөгийн вегетатив эрхтэнд сөрөг нөлөө үзүүлж спор үүсэлтийг дарангуйлна. Эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг удирддаг эргостериний бионийлэгжилтийг дарангуйлах үйлчилгээтэй.

Хамгаалах үйлчилгээний хугацаа:

3-6 долоо хоног байна.

Үйлчлэх хүрээ:

Гуалалт, пиренофороз, хүрэн зэв, шар зэв, ишний зэв, титэмт зэв, ринхоспориоз, септориоз, торон толбожилт, хар хүрэн толбожилт, түрүүний фузариоз гэх мэт

Ургамалд үзүүлэх нөлөө:

Шавьжаар их гэмтсэн, хүчтэй бороо орсон мөн ургамал хүйтэнд нэрвэгдсэн үед хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Бусад бодистой нийцэх байдал:

Дангаар хэрэглэхэд идэвхтэй. Хольж хэрэглэхийн өмнө физик химийн нийлэмжтэй байдлыг шалгаж үзэх  хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -100С – +350С/

Хэрэглэх заавар:

Ажлын уусмалыг хэрэглэхийн өмнө бэлтгэнэ. Шүршигч машины уусмалын савны 1/2-т ус хийсэн байх ба бэлдмэлээ тунг тохируулан шүршигчийн устай сав руу хийгээд аажим хутгах ба бэлдмэлтэй савыг хэд хэдэн удаа зайлж хийнэ. Дараа нь шүршигч машины сав уруу шаардлагатай хэмжээний усыг нэмж хийгээд дахин сайтар хутгана. Ажлын уусмал бэлтгэх болон шүршигч машиныг уусмалаар цэнэглэх ажлыг тусгай бэлтгэсэн талбайд гүйцэтгэх ба дараа нь аюулгүй болгон цэвэрлэнэ. Шүршилтийг ОП-2000-2-0,1 болон бусад ямар ч шүршигч машинаар хийж болно

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун л/га Ажлын уусмал л/га Хэрэглэх хугацаа
Өвөлжих ба зусах буудай Гуалалт, ишний, хүрэн, шар зэв 0.25 100-300 Ургамлын ургалтын хөгжлийн үед, туг навч гарах үед, түрүүлж эхлэх үед, түрүүний фузориозын эсрэг цэцэглэлтийн төгсгөл үед
Септориоз, переноспориоз 0.25-0.32
Түрийний фузариоз 0.32
Өвөлжих ба зусах арвай Гуалалт,

одой зэв

0.25 Таримлын ургалтын үед болон туг навч үүсэх үед, түрүү үүсэх үед
Хар хүрэн толбожилт, торон толбожилт, септориоз, ринхоспориоз 0.25-0.32
Хөх тариа Хүрэн ба ишний зэв, септориоз, ринхоспориоз, гуалалт 0.25 Ттаримлын ургалтын үед