Зонтран, ККР -Сонгомол үйлчилгээтэй соёололтын өмнө болон дараа хэрэглэх гербицид. Лооль, төмсний талбайд ургасан нэг наст үетэн болон хос үрийн талт хог ургамлын эсрэг хэрэглэнэ.

Бэлдмэлийн хэлбэр: 

250 г/л метрибузин агуулсан  концентраци коллоид уусмал.

Аюулын зэрэг: 

3-р ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа:  5 л

 Давуу тал:

  • Метрибузины үндсэн дээр бүтээгдсэн бусад гербицидтэй харьцуулахад хамгийн өндөр үр дүнтэй
  • Бэлдмэлийн хэлбэр нь түүний үйлчлэх бодисын давуу талуудыг бүрэндүүрэн ашиглахад дөхөм
  • Ургамалд шингэхдээ илүү, найрлагандаа биоидэвхжүүлэгч агуулсан
  • Бусад метрибузины хуурай бэлдмэлүүдтэй харьцуулахад зарцуулах тун нь 1,4-1,7 дахин бага бөгөөд биологийн өндөр идэвхитэй.

Үйлчлэх механизм:

Хог ургамлын фотосинтезийг дарангуйлдаг. Ургамалд үндэсний системээр шингэхээс гадна навчаар дамжин очдог. Коллойд уусмалын концентраци хэлбэртэй тул ургамалд амархан нэвтрэн орж, навчны гадаргууд наалдах нь илүү. Ихэнхи төрлийн гербицид, фунгицид болон инсектицидтэй хослуулан хэрэглэх  боломжтой боловч тухайн бүрд нь нягтлаж үзэх хэрэгтэй.

Хамгаалах үйлчилгээний хугацаа, үйлчилгээний хурд:

Хог ургамлыã устгаж, дараа дараагийн дэгдэлтийг хязгаарлаж, цаг агаарын байдлаас хамааран талбайг 1 сарын хугацаанд хог ургамалгүй байлгаж, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Цацсанаас хойш 2-7 хоногийн  дотор анхны шинж тэмдэг илэрч, 10-15 хоногийн дараанаас хог ургамал бүр мөсөн устдаг. Хог ургамал нялх байх тусам  үйлчилгээ нь түргэн илэрдэг. Хог ургамал дээр тухайн гербицидэд дасах байдал тэмдэглэгдээгүй.

Гербицидэд мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Ганд бадраагийн зүйл, тарны зүйл, зэрлэг байцаа, эгэл ноцоргоно, дунд ажигана, луулийн зүйл, биелэг, хонгио хошуу будаа, эгэл гаймуу, дошинцогийн зүйл,  усан хоног, зэрлэг манжин, балжин гарав, хоног будааны зүйл, имт дошинцог, гагадайн зүйл, тарны зүйл, маж.

Гербицидэд сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Шарилжин навчит амбриоз, гинжин өрөмтүүл

Бусад бодистой нийцэх байдал:

Бусад гербицид, фунгицид, инсектицидтэй нийцтэй бөгөөд хэрэглэхийн өмнө физик-химийн нийцтэй байдлыг шалгах хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -100С – +300С/

 

Хэрэглэх заавар:

Ажлын уусмал бэлтгэх, төхөөрөмжийг цэнэглэх үйл ажиллагааг тусгай талбай дээр явуулах ба дараа нь талбайг хоргүйжүүлнэ.  Газрын техник ашиглах үед бэлдмэл холих савны дундуур цэвэр ус хийж дээрээс нь бэлдмэлийг хийнэ. Дараа нь усыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл дүүргэж хийгээд сайн хутгана.

Шүршигч машин: ОПШ-15-01, ОП-2000-2-01  ба бусад. Гербицид хамгийн хурдан үйлчилгээ ба өндөр үр дүнг шүршилтийг өглөө оройн цагаар агаарын температур  8-25°С, салхины хурд 5-6 м/сек-ээс ихгүй байхад үзүүлнэ (бүрхэг өдөр бүх өдрийн турш шүршилтийг хийж болно). Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй, шүршилтээс хойш 4 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун л/га Ажлын уусмал л/га Хэрэглэх хугацаа
Төмс Нэг наст үетэн болон хос үрийн талт ургамал  

0.4-0.6

 

100-200

 

Таримал цухуйхын өмнө болон 5 см хүртэл өндөр байх үед 2 удаа шүршинэ
1.1-1.4 Төмсний бут 5 см өндөр байх үед шүршинэ
Лооль

(ил талбайн)

Нэг наст үетэн болон хос үрийн талт ургамал  

0.4-0.8

 

200-300

Таримал 1-2 навчтай байхад эхний удаа, дараа нь 2-4 навчтай болсон үед
1.2-1.5 Таримал 2-4 навчтай байхад
Лооль

(хамгаалагдсан хөрсөнд)

 

1.7

400 Үрслэг хөрсөнд шилжүүлж суулгаснаас хойш 17-20 хоногийн дараагаас шүршинэ