BT-MN01
2016-07-08Bacillus thuringiensis var Dakota- BT-MN01
Монгол орны ой, хүнсний ногооны талбайд зонхилон хөнөөл учруулж буй хайрсан далавчитны багийн хөнөөлт шавж Сибирийн хүр эрвээхэй(Dendrolimus sibiricus Tschw), Өрөөсгөл хүр эрвээхэй (Lymantria dispar L), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), байцааны хивэн эрвээхэйн хүрэнцэр (Plutella maculipennis Curt) зэрэг хайрсан далавчитны багийн шавжид эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй тэмцэх зориулалттай Bacillus thuringiensis BT-MN01 нутгийн омгоор үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл юм.
Баталгаажилт: Байгалийн нөхцөлд халдварлаж үхсэн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр (Dendrolimus sibiricus Tschw)-ээс ялган авч, морфологи-физиологи, биохимийн шинжийг судлан, Bac. thuringiensis зүйлийн бактер мөн болохыг молекул биологийн аргаар тодорхойлсон. Үйлдвэрлэх, хэрэглэх заавар, стандарт батлагдсан. 1 ìë-ä 14-18 млрд áàãàã¿é ýñ àãóóëñан, хүрэн, эхүүн өнгөтэй өөрийн өвөрмөц үнэртэй.
Үйлчлэх механизм: ВТ-MN01 бэлдмэл нь хөнөөлт хайрсан далавчтай шавжийн хүрэнцэрт дотоод гэдэсний үйлчлэлтэй, гэдэсний хучуур эдийг задлан цочмог үрэвсэл (энтерит)-ээр өвчлүүлж үхүүлдэг. Бэлдмэлийг байгаль дээр хөнөөлт шавжийн эсрэг шүршиж хэрэглэснээс хойш 15-30 хоногт бүрэн задарч үхждэг ба хөрс, усанд хорт бодис үүсгэдэггүй, хөрсний бичил биетэд үйлчилдэггүй шинжээрээ давуу талтай.
Хэрэглэх тун: Шавжийн зүйлээс хамааран 1 ãà-ä 3,5-4,0 л нормоор техник болон үүргэвчин шүршигчээр шүршинэ.
Давуу тал: Байгаль орчин болон бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй.
Хадгалах: Биобэлдмэлийг ил задгай, нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан (+10)0С хэмтэй агуулахад 45 хоног, (+4)0С-т 6 сар хүртэл анх савласан савтай нь хадгална.
Анхаарах зүйл: Хүнсний зүйлтэй хамт тээвэрлэх, хадгалахыг хориглоно.
Сэтгэгдэл хаалттай