Фаскорд, КЭ – буудай, арвай, төмс, чихрийн манжин ба бусад хөдөө аж ахуйн тарималд хөнөөл учруулдаг хортон шавьжтай (бүүрэг, бөөс, цацаг далавчтан, цикад, царцаа, шөвгөр хошуут цох, навч хуйлагч ба бусад) тэмцэхэд хэрэглэх нийлэг пиретроид бүлгийн инсектицид.
Бэлдмэлийн хэлбэр:
100 г/л альфа-циперметрин агуулсан өтгөрүүлсэн цийдмэг.
Аюулын зэрэг:
2-р анги, Савалгаа: 5 л
Давуу тал:
- Бэлдмэл өргөн хүрээний үйлчилгээтэй
- Хурдан үйлчилгээтэй, шавьжийг маш хурдан үхэлд хүргэнэ.
- Үйлчлэх бодисын идэвхтэй изомерүүдийн өндөр агууламжтай тул бэлдмэл өндөр үр дүнтэй.
- Хамгаалах үйлчилгээ удаан хугацаагаар үзүүлнэ.
- Хэмнэлттэй бөгөөд үр дүн өндөртэй инсектицидийн нэг юм.
Үйлчлэх механизм:
Шавьжийн төв мэдрэлийн системийг гэмтээж эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг алдагдуулж, натрийн сувгийг хаадаг.
Үйлчлэх хурд, үйлчилгээний хамгаалах хугацаа:
Бусад пиретроидын нэгэн адил хорт үйлчилгээний хурд маш өндөр. Хортон шавьжийн зүйл, цаг агаарын нөхцөлөөс хамаарч хамгаалах хугацаа 2-3 долоо хоног байна.
Үйлчлэх хүрээ:
Ишин доторх ялаа, нөмрөгт бясаа, бүүрэг, бөөс, цикад, цацаг далавчтан, рапсын цэцэг идэгч, тоонолжин цэцэгтний бүүрэг, манжингийн навчны бөөс, манжингийн хөндийлөгч ялаа, вандуйн үрч цох, вандуйн бөөс, шөвгөр хошуут цох, бясаанууд, царцаа
Хэрэглэх хүрээ:
Буудай, арвай, рапс, төмс, хүнсний вандуй, вандуй, чихрийн ба тэжээлийн манжин, царгас (үрийн талбай), бэлчээр (царцаа тархсан газар)
Хадгалах нөхцөл:
Үйлдвэрлэснээс хойш 3 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -150С – +300С
Хэрэглэх заавар:
Ажлын уусмалыг хэрэглэхийн өмнө бэлтгэх ба бэлдсэн өдрөө хэрэглэнэ. Шүршигчийн уусмал найруулах савны ½ -д ус хийгээд бэлдмэлийг бүтэн тунгаар хийж дээрээс нь усыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл нэмнэ. Дараа нь сайтар хутгаж холино. ОПШ-15-01 ОП-2000-2-01 маркийн газрын техникийг ашиглах буюу цэцэрлэгт ОПВ-1200, ОВХ-28, ОП-2000 болон эдгээртэй төстэй шүршигчүүдийг ашиглана. Шүршилтийг салхигүй үед өглөө, оройн цагаар ургамлын навчны гадаргуу дээр жигд тараах байдлаар гүйцэтгэнэ.
Хэрэглэх тун норм:
Таримлын нэр | Хөнөөлт организм | Хэргэлэх тун л/га | Ажлын уусмал л/га | Хэрэглэх хугацаа |
Буудай, арвай
|
Ишний доторх ялаа |
0.1-0.15
|
100-200 |
Ургалтын үед шүршинэ
|
Нөмрөгт бясаа | 200-400 | |||
Бүүрэг, бөөс, трипс, цикад | 0.1 | |||
Рапс, гич
(тэжээлийн ба тосны гич) |
Рапсын цэцэг идэгч, цэцгийн бөөс | 0.1-0.15
|
200-400 | |
Төмс | Клород цох | 0.07-0.1 | 100-300 | |
Чихрийн болон тэжээлийн манжин |
навчны ширх, ялаа |
0.1 | 100-300 | |
Эрдэнэ шиш | Цикад, эрвээхий, ширх, | 0.2-0.25 | 100-300 | Ургалтын үед эхний шавьж илэрхэд, дараагийн шавьж илэрхэд 10-14 хоногийн зайтай |