Фенизан, ВР – Өвөлжих ба зусах буудай, арвай, хошуу будаа, хөх тариа, шар будааны тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт болон зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг соёололтын дараахь гербицид.
Бэлдмэлийн хэлбэр:
360 г/л дикамба + 22,2 г/л хлорсульфурон агуулсан усан уусмал.
Аюулын зэрэг:
3-р ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа: 5 л
Давуу тал:
- Хоёр үйлчлэх бодисын хосолмол өргөн үйлчилгээтэй сайжруулсан жортой
- Боловсруулалтын нэг га-ийн өртөг хамгийн бага, өвөлжих тарималд намар хэрэглэж болох заавартай
- Бэлдмэл нь таримлын биоидэвхжүүлэгч агуулсан
Үйлчлэх механизм:
Дикамбын амины давс ба хлорсульфурон нь навч болон үндсээр ургамалд сайн шингэж ургамлын бүх хэсэгт тархдаг. Дикамбын амины давс нь ургамлын ауксин төст өсөлт зохицуулагч шиг үйлчилж навчны үзүүрт хуримтлагдан бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулан хог ургамлын өсөлтийг дарангуйлж үхэлд хүргэдэг. Хлорсульфуроны амины давс ургамлын өсөлтийн цэгт хуримтлагдан уургийн нийлэгжилтийг алдагдуулан эсийн хуваагдлыг дарангуйлдаг.
Хамгаалах үйлчилгээний хугацаа, үйлчилгээний хурд:
Хэрэглэснээс хойш ургац хураах хүртэл хамгаална. Бэлдмэл хог ургамал 4 цагийн турш алгуур нэвтрэн орно. Хэрэглэснээс хойш эхний өдөр хог ургамлын өсөлт зогсоно. Хог ургамалд гербицидийн үйлчилгээний эхний шинж тэмдэг навч хуйлрах, ишний үзүүрийн хэсэг гэмтэх, өсөлтийн цэг цайх байдлаар илэрнэ. Цаг уурын нөхцөлөөс хамаарч хэрэглэснээс хойш 3-15 хоногийн дараа гербицидийн үйлчилгээ нүдэнд харагдахуйц ил болно.
Гербицидэд мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:
Шарилжин навчит амбрози, арзгар азаргана, тарны зүйлүүд, зэрлэг байцаа, татаàр сагаг, софиягийн борбут, шорной, дунд ажигана, луулийн зүйлүүд, чонын хэл, багваахайн зүйлүүд, эгэл гаймуу, дошинцогийн зүйлүүд, гинжин өрөмтүүл, зэрлэг лууван, балжингарам, шээрэнгэ, даамуу, гагдайн зүйлүүд, хөдөөгийн бираагаа, маж
Гербицидэд сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:
Усан хоног, үнэгэн сүүл, нэг наст биелэг, ногоон хоног будаа
Бусад бодистой нийцэх байдал:
Фенизан шүлтлэг бэлдмэлээс бусад гербицид, фунгицид, инсектицидтэй нийцтэй бөгөөд хэрэглэхийн өмнө физик-химийн нийцтэй байдлыг шалгах хэрэгтэй. 2,4Д ба МЦПА-д тэсвэртэй.
Хадгалах нөхцөл:
Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -30С – +300С/
Хэрэглэх заавар:
Ажлын уусмал бэлтгэх, төхөөрөмжийг цэнэглэх үйл ажиллагааг тусгай талбай дээр явуулах ба дараа нь талбайг хоргүйжүүлнэ. Газрын техник ашиглах үед бэлдмэл холих савны дундуур цэвэр ус хийж дээрээс нь бэлдмэлийг хийнэ. Дараа нь усыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл дүүргэж хийгээд сайн хутгана.
Шүршигч машин: ОПШ-15-01, ОП-2000-2-01 ба бусад. Гербицид хамгийн хурдан үйлчилгээ ба өндөр үр дүнг шүршилтийг өглөө оройн цагаар агаарын температур 8-25°С, салхины хурд 3 м/сек-ээс ихгүй байхад үзүүлнэ (бүрхэг өдөр бүх өдрийн турш шүршилтийг хийж болно). Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй, шүршилтээс хойш 4 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэрэглэх тун норм:
Таримлын нэр | Хөнөөлт организм | Хэргэлэх тун л/га | Ажлын
уусмал л/га |
Хэрэглэх хугацаа |
Өвөлжих буудай, өвөлжих арвай, хөх тариа | Нэг наст хос үрийн талт ба зарим олон наст хос үрийн талт хог ургамал |
0.14-0.2 |
100-200 |
Хавар эсвэл намар таримлын бутлалтын үед ба хог ургамлын өсөлт, хөгжлийн эхний шатуудад шүршинэ (1удаа) |
Өвөлжих ба зусах буудай, өвөлжих ба зусах арвай, хөх тариа, хошуу будаа
|
Нэг наст хос үрийн талт ба зарим олон наст хос үрийн талт хог ургамал | Хавар таримлыг гол хатгах(1-2 зангилаатай) үед ба хог ургамлын өсөлт хөгжлийн эхний үед цаг агаарын нөхцөл үүнээс эрт хийх боломж олгоогүй бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ шүршилтийг хийнэ. (1удаа) | ||
Зусах буудай, зусах арвай, хошуу будаа, шар будаа | Нэг наст хос үрийн талт ба зарим олон наст хос үрийн талт хог ургамал | Таримлыг бутлах эхэн үеэс (3-4 навчтай) бутлалтын сүүлч хүртэл хог ургамлын өсөлтийн эхний үе шатанд шүршилт хийнэ (1 удаа) |