Овсюген Экспресс, КЭ – Өвөлжих ба зусах буудайн тариалангийн талбайн нэг наст үет хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг үет ургамлын эсрэг сонгомол, дотоод үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Бэлдмэлийн хэлбэр:
140 г/л феноксапроп-П-этил + 35 г/л антидот агуулсан өтгөрүүлсэн цийдмэг.
Аюулын зэрэг: 3-р ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа 5 л.
Давуу тал:
- Буудайн тарималд өндөр үр дүнтэй гербицид
- Боловсруулалт хийж буй таримлын хувьд сонгомол өндөр үйлчилгээтэй
- Таримлын хөгжлийн үе шатаас үл хамааран хэрэглэх хугацааны цар хүрээ өргөн
- Ургамлын газрын дээрх хэсгээр хурдан, хүчтэй үйлчилгээтэй.
Үйлчлэх механизм:
Бэлдмэл хэрэглэснээс хойш 1-3 цагийн дараа ургамлын газрын дээрх хэсгээр шингэн орж өсөлтийн цэгт хуримтлагддаг. Ургамлын өсөлтийн цэг нь үхжиж хог ургамлын өсөлт зогсож улмаар үхдэг.
Хамгаалах үйлчилгээний хугацаа:
3-7 хоног болоод эхний шинж тэмдэг харагдана. Шүршилт хийснээс хойш цаг агаарын нөхцөлөөс хамаараад 10-15 хоног болоод үет хог ургамал бүрэн үхнэ.
Үйлчлэх хурд:
Ургамал ургалтын бүхий л хугацаанд талбайд шүршилт хийхэд байсан мэдрэмтгий үет ургамалд гербицидийн үйлчилгээ үзүүлэх ба шүршилт хийснээс хойш цухуйж гарсан хог ургамалд үйлчлэхгүй.
Бусад бодистой нийцэх байдал:
Бэлдмэл нь хөдөө аж ахуйн тарималд хэрэглэдэг ихэнх гербицид, фунгицид, инсектицид, өсөлт идэвхжүүлэгч бодис, эрдэс бодистой нийлэмжтэй байдаг.
Хадгалах нөхцөл:
Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална. /-100С – +300С/
Хэрэглэх заавар:
Ажлын шингэнийг шүршилт хийхийн өмнө бэлдэнэ. Шүршигчийн бакийн 3/4-т цэвэр ус хийж дээрээс нь бэлдмэлийг алгуур хутгаж хийнэ. Бэлдмэлтэй байсан савыг усаар зайлж бак руу нэмж хийнэ. Ажлын шингэн бэлтгэх ба шүршигчийг цэнэглэх үйл ажиллагааг тусгай талбайд явуулах бөгөөд дараа нь талбайг хоргүйжүүлнэ. Шүршилт хийхэд дараах газрын техникийг ашиглаж болно: ОПШ-15-01, ОН-400, ОП-2000-2-01, Руслан, Амазон 3000 г.м. Гербицид үет хог ургамлын хөгжлийн эхний шатуудад (2 навчтай байх үеэс эхлэн), хэрэглэх тохиромжтой хугацааг зөв сонгоход (нэг наст үет хог ургамлын ихэнх нь цухуйсан байхад), ургамлын өсөлт хөгжлийн цаг агаарын таатай нөхцөлд хамгийн хурдан, сайн үр дүн үзүүлнэ.
Хэрэглэх тун норм:
Таримлын нэр | Хөнөөлт организм | Хэрэглэх тун л/га | Ажлын уусмал л/га | Хэрэглэх хугацаа |
Өвөлжих буудай | Нэг наст үет хог ургамал (хоног будааны зүйл, тарианы хар будаа, зэрлэг бог будаа, хонгио хошуу будаа ба бусад) |
0.4-0.6 0.4-0.6 (o) |
100-200 25-50 (o) |
Хавар нэг наст үет хог ургамлыг 2 навчтай байхаас бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд шүршинэ (таримлын хөгжлийн үе шатаас үл хамаарна). |
Зусах буудай |
Хоног будааны зүйл |
0.4 0.4 (o) |
100-200 25-50 (o) |
Таримлын хөгжлийн үе шатаас үл хамааран ургаж буй хог ургамлыг 2 навчтай байхаас эхлэн бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд шүршинэ |
Зусах буудай |
Нэг наст үет хог ургамал (хоног будааны зүйл, тарианы хар будаа, зэрлэг бог будаа, хонгио хошуу будаа ба бусад |
0.4-0.6 0.4-0.6 (o) |
100-200 25-50 (o) |
Таримлын хөгжлийн үе шатаас үл хамааран ургаж буй хог ургамлыг 2 навчтай байхаас эхлэн бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд шүршинэ |