Бактобромадиолон
2016-04-04Тодорхойлолт: Мэрэгч амьтанд хижиг өвчин үүсгэгч нутгийн омог болох Salmonella enteridis 7/30-ыг өвөрмөц тэжээлт орчинд өсгөвөрлөн дэвтээж ариутгасан улаан буудайнд шингээж бромадиоланы 0.0005%-иар идэвхжүүлэн бэлтгэдэг. 1 гр бэлдмэлд 1.5 млрд эс агуулдаг., бор ягаавтар өнгөтэй чийгтэй бэлдмэл юм.
Баталгаажилт: Salmonella enteridis 7/30 омог нь патентлагдсан , үйлдвэрлэх хэрэглэх заавар, стандарт батлагдсан.
Давуу тал: Байгаль орчинд аюул багатай.
Бэлдмэлийг хэрэглэх заавар: Бэлдмэлийг бэлчээр, тариалангийн талбайд ногоо ургахаас өмнө 4-5 сард, намар хагдарсны дараа 10-11 сард, цас бороогүй үед оготны үед оготны тархалт, нягтралаас шалтгаалан 2.5-3.0 кг/га нормоор үлийн орчимд нь гараар цацаж хэрэглэнэ. Агуулах, үйлдвэрийн байр, ахуйн нөхцөлд 10-15 м2 талбайд 5-10 гр-аар 2-3 газар тавина.
Хадгалах хугацаа: Бэлдмэлийг +10 хэмээс дээшгүй дулаан байранд 45 хоног, хасах хэмд анх бэлтгэсэн савтай нь 3 сар хадгална.
Сэтгэгдэл хаалттай