Шим бордоо

2016-04-04

Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад химийн бордоог хэрэглэхээс татгалзаж, биологийн гаралтай бордоог өргөн хэрэглэх боллоо. Биобордоо хэрэглэснээр хөрсний азот, фосфорын хэмжээг нэмэгдүүлэн өндөр ургац авах боломж бүрдэнэ.

Хэрэглэх хүрээ: Хөрсний ялзмагийн хэмжээ нь 1-2%-иас багагүй, газар тариалан эрхэлдэг том жижиг альч аж ахуйн нэгжүүдэд энэ бордоог хэрэглэх боломжтой. Бүх төрлийн үр тариа, хүнсний ногоонд хэрэглэнэ.

Үйлчилгээний механизм:

Шим-1 биобордоо нь азотын бактерийн өндөр идэвтэй омгийг гүний аргаар үржүүлсэн биобэлдмэл. Уг бордооны бактери агаарын молекул бадалтай азотыг холбон хөрсөнд шинэээж хөрсийг азотоор баяжуулна. Бордооны найрлагад гибберелин, гетеро-ауксин, витамин, аминхүчил зэрэг биологийн идэвхит бодисууд агуулагдах учир ургамлын өсөлт хөгжилтийг эрчимжүүлж, ургалтанд сайнаар нөлөөлнө. Бордох үед хөрсний хэм +10 – +200С байх ёстой. Чийг хангалттай үед азотобактерийн үржилт идэвхжин хөрсийг азотоор болон фосфороор баяжуулах ба энэ үйлчилгээ нь ургац хураатал үргэлжилнэ.

Шим-2 биобордоонд 2 төрлийн бичил биетэн ордог. Үүнд: Азотобактер хроокккум нь агаарын азотыг хөрсөнд нитрат амин хүчил, аммоны хэлбэрээр шингээнэ. Бациллиус мегатериум нь хөрсөнд байгаа органик нэгдлээс фосфорыг чөлөөлж ургамал ашиглахад хялбар хэлбэрт шилжүүлдэг. Иймд уг бордоо нь химийн азот, фосфорын нийлмэл борлооны үүргийг гүйцэтгэнэ.

Хэрэглэх арга: Шим-1, Шим-2 бордооны аль нэгийг 1 га талбайд 10 литрийг хэрэглэхээр тооцож дараахи аргуудаар бордолтыг явуулна.

  1. Хөрс боловсруулах: Тариалалтаас 10-12 хоногийн өмнө 10 л бордоог 300-500 л усаар шингэлэн хагалсан хөрсөнд шүршиж нарны гэрлээс бордоон дах бактерийг хамгаалах зорилгоор борнойдож шороогоор нимгэн хучилт хийнэ. Ингэж бордоход хөрс үр суулгалтын үед азотоор хангагдсан байна.
  2. Шим-2 бордоог уриншлах талбайд хэрэглэж болно. Ингэснээр хөрсөн дахь ургамлын үлдэгдлийг задалж фосфорыг чөлөөлж хөрсийг азот, фосфороор баяжулна.
  3. Үрийг үйлчлүүлэх арга-Тариалалтын үед 1 га талбайд хэрэглэх хэрэглэх үрийг тооцон авч 10 л бордоог шүрших байдлаар үртэй жигд хольж 1-2 цаг боловсруулсны дараа уламжлалт аргаар тараилалтыг явуулна. Тариалангийн томоохон аж ахуйнуудад тусгай зориулалтын байранд механикжсан аргаар үрээ боловсруулж болно.

Хадгалах: Нарны шуд гэрлээс шууд тусгаарлагдсан газар 6 сар хүртэл хугацаанд сэрүүн орчинд хадгална.

Тээвэрлэлт: Худалдан авагч өөрийн тээврийн хэрэгслээр битүү, цэвэр саванд савлаж тээвэрлэнэ.

Давуу тал: – Байгаль орчныг бохирдуулахгүй, хүн амьтанд харшилгүй, хураасан угац экологийн цэвэр бүтэээгдэхүүнд тооцогддог. Уг бордоог 2-3 жил давтан хэрэглэхэд хөрсний үржил шим тогтвортой сайжирна. Ургамал ургалтынхаа бүх хугацаанд тариамал азот, фосфороос гадна гиберелин, гетероауксин, амин дэм зэрэг төрөл бүрийн биологийн идэвхит бодисоор тасралтгүй хангагдана.

Сэтгэгдэл хаалттай