Зориулалт:
Хог ургамлын эсрэг /гербицид/
Гербицид химийн бэлдмэл нь хөдөө аж ахуй үндсэн таримал болох үр тариа, үрийн шош, тосны ургамал, чихрийн манжин, төмс зэрэг таримлын нэг ба олон наст хос үрийн талт, үет үндсээр үржигч хог ургамалд (гич, цагаан лууль, шар манжин, дэгд, азаргана, гагадай) нэлэнхүйн сонгомол үйлчилгээ үзүүлнэ. Ялангуяа гербицидэд агуулагдах микроэмульс, концентраци коллойд уусмал, тосон дисперс хэлбэр нь ургамалд хурдан нэвтрэх нөхцөл бүрдүүлж хог ургамал устахад үр дүнтэй болно.
Үр тариа, эрдэнэ шишийн таябайн нэг, олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол системийн үйлчилгээтэй гербицид.
Зусах, өвөлжих буудай, зусах, өвөлжих арвай, хөх тариа, хошуу будаа, маалингын тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамал ба зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол системийн үйлчилгээтэй гербицид. 2,4-Д ба 2М-4Х-Т тэсвэртэй хог ургамлыг мөн устгана.
Зонтран, ККР -Сонгомол үйлчилгээтэй соёололтын өмнө болон дараа хэрэглэх гербицид. Лооль, төмсний талбайд ургасан нэг наст үетэн болон хос үрийн талт хог ургамлын эсрэг хэрэглэнэ.
Кассиус, ВРП нь төмс, эрдэнэ шишийн тариалангийн талбайн нэг ба олон наст хос үрийн талт, зарим төрлийн үет хог ургамлын эсрэг системийн үйлчилгээтэй соёололтын өмнө болон дараах гербицид.
Рапс, арвай, хошуу буудай, үр тариа, чихрийн манжин, маалинга болон бусад таримлын шаралзганы зүйл, балжингарав, тарнын зүйл болон бусад хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараа хэрэглэдэг сонгомол үйлчилгээтэй гербицид.
Өвөлжих ба зусах буудайн тариалангийн талбайн нэг наст үет хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг сонгомол ба дотоод үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Нэг ба олон наст үет, хос үрийн талт хог ургамлыг устгахад зориулагдсан сонгомол биш нэлэнхүйн дотоод үйлчилгээтэй гербицид (өвслөг, модлог, бутлаг ургамалд хэрэглэнэ).
Өвөлжих ба зусах буудай, арвай, хошуу будаа, хөх тариа, шар будааны тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт болон зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг соёололтын дараах гербицид.
Рапс, шар буурцаг, чихрийн манжин, наранцэцэг, маалинга зэрэг таримлын нэг ба олон наст үет хог ургамлын эсрэг тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол үйлчилгээтэй гербицид.
Гербицид нь чихрийн манжин, хүрэн манжин, тэжээлийн манжин, бөөрөнхий байцаа, шар лууван, шар буурцаг, рапс, наранцэцэг, вандуй, маалинга зэрэг таримлын нэг наст үет хог ургамлын эсрэг тэмцэхэд зориулагдсан сонгомол, дотоод үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Зориулалт:
Үр ариутгалын бодис /фунгицид/
Фунгицид нь үр тариа, рапс, овъёос, эрдэнэ шиш зэрэг таримлын тарихаас өмнө үр ариутгах зориулалттай ба мөөгөнцөрийн өвчнөөс (харуу, альтернариоз, үндэсний илжрэл, гуалалт, гельминтосприоз, церкоспороз, түрүүний фузориоз, цасан хөгц, зэв, толбожилт г.м) сэргийлж ургацын хорогдлыг бууруулна.
Үр тариа, наранцэцэг, рапс, эрдэнэшиш, шар буурцагны таримлын олон зүйлийн өвчний эсрэг үрийг ариутгах зориулалттай үр ариутгагч фунгицид.
Зусах ба өвөлжих буудай, арвай, өвөлжих хөх тариа, хошуу будаа, маалингийн таримлын олон зүйлийн өвчний эсрэг тариалах үрийг ариутгах зориулалттай.
Зориулалт:
Өвчний эсрэг /фунгицид/
Фунгицид химийн бэлдмэл нь хөдөө аж ахиун таримлын (үр тариа, үрийн шош, тосны ургамал, төмс, чихрийн манжин) ургалт болон хадгалалтын үед өргөн тархсан өвчинд (үндэсний илжрэл, гуалалт, гельминтосприоз, церкоспороз, түрүүний фузориоз, цасан хөгц, зэв, тобожилт г.м) системийн болон контактын үйлчилгээ үзүүлнэ.
Буудай, арвай, хошуу будааны олон зүйлийн өвчний эсрэг системийн үйлчилгээтэй фунгицид.
Зориулалт:
Шавжийн эсрэг /инсектицид/
Инсетицид химийн бэлдмэл нь үр тариа, тосны ургамал, шош, байцаа, чихрийн манжин, төмс, жимсний тарималд гарах хортон шавьжид дотроос нь шууд үйлчлэх үйлчилгээ үзүүлнэ.
Буудай, арвай, төмс, чихрийн манжин ба бусад хөдөө аж ахуйн тарималд хөнөөл учруулдаг хортон шавжтай (бүүрэг, бөөс, цацаг далавчтан, цикад, царцаа, шөвгөр хошуут цох, навч хуйлагч ба бусад) тэмцэхэд хэрэглэх нийлэг перитроид бүлгийн инсектицид.
Зориулалт:
Бордоо /биологийн гаралтай/
Щелково агрохим компаны үйлвэрлэсэн холимог микробордоог хөдөө аж ахуйд өргөн хэрэглэж байна. Бордоог хэрэглэсэнээр агротехникийн боловсруулалтыг багасгаж, таримлын навч, үндэсний системийн ургалтыг түргэсгэн ургац нэмэгдсэнээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ.
Амин хүчлийн агууламж өндөртэй, навчаар өгөх зориулалт бүхий түгээмэл хэрэглэх органик бордоо, стрессийн эсрэг үйлчилгээтэй биоидэвхжүүлэгч.
Үр боловсруулахад зориулагдсан шингэн бордоо.
Олон наст үет өвслөг ургамал болон үр тарианы ургамалд зориулсан өтгөрүүлсэн шингэн нийлмэл бордоо.
Бор их хэмжээгээр шаардлагатай ургамалд борын дутагдлыг хурдан арилгахын тулд хэрэглэнэ. Бордооны хэлбэр, үйлчлэх бодис: 50 г/л азот ба 150 г/л бор (борэтаноламин) -ыг ургамалд амархан ашиглагдах хэлбэрээр агуулсан шингэн бордоо.