“Грийн” биобэлдмэл

2017-04-10

Энэхүү бэлдмэл нь Монгол орны ой мод, бэлчээрийн голлох хөнөөлт шавьж болох царцаа, Өрөөсгөл хүр эрвээхэй (Ocneria dispar Linn), Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibiricus Tschetw), Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд зориулалагдсан, эмгэг төрүүлэгч сонгомол үйлчилгээтэй Metarhizium anisopliae MAMN-G0922 нтугийн омгоор үйлдвэрлэгдсэн өтгөрүүлсэн бактерийн биобэлдмэл.

Үйлчлэх бодисын нэр: Байгалийн нөхцөлд халдварлаж үхсэн Сибирийн царцаанаас ялган авч, морфологи- физиологи, биохимийн шинжийг судлан, Metarhizium anisopliae  зүйлийн мөөгөнцөр мөн болохыг молекул биологийн аргаар тодорхойлсон Metarhizium anisopliae MaMN-G0922 омог.

Үйлчлэх хэлбэр: Грийн бэлдмэл нь хөнөөлт хайрсан далавчтай шавьжийн хоолоор болон биеийн кутикулаар дамжин орж дестраксин хэмээх бодис ялгаруулж шавьжийн дархлааны системийг дарангуйлж үхэлд хүргэдэг. Грийн бэлдмэлийг  шүршиж хэрэглэснээс 15-30 хоногт бүрэн задардаг ба хөрс, агаар болон усыг бохирдуулахгүй бусад төрөл зүйлийн шавьжид үйлчилдэггүй давуу талтай.

Шинж чанар: Грийн бэлдмэл нь өтгөрүүлсэн шингэн хар ногоон өнгөтэй ба үнэргүй. 1 мл-т 2-6 млрд спор агуулсан, pH нь 2-6, биологийн идэвхи нь шавьжийн хүрэнцэрт 10 хоногт 80%-иас дээш байна. Байгаль орчин бүлээн цуст амьтанд сөрөг нөлөөгүй.

Хадгалах: Биобэлдмэлийг тасалгааны хэмд (270С-аас хэтрэхгүй) 1 сар, 1-40С-т 5 сар хүртэл хугацаанд хуурай, цэвэр, нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд хадгална. Хүнсний зүйлтэй хамт хадгалах, тээвэрлэхийг хориглоно.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа: Хөдөлмөр хамгааллын хувцас (амны хаалт, ажлын хувцас, малгай, нүдний шил, резинэн бээлий, резинэн гутал г.м) хэрэглэнэ. Цацаж хэрэглэх үед хөхүүл хүүхэдтэй эх, өсвөр насны хүүхэд, ходоод гэдэсний өвчтэй хүмүүс ажиллахыг хориглоно.

Хэрэглэх заавар: Биобэлдмэлийг шавьжийн зүйлээс хамааран 2,0-3,0 л/га нормоор газрын техник, үүргэвчин шүршигч болон онгоцоор шүршинэ.

Сэтгэгдэл хаалттай