Спрут экстра, ВР – Нэг ба олон наст үет, хос үрийн талт хог ургамлыг устгахад зориулагдсан сонгомол биш нэлэнхүйн дотоод үйлчилгээтэй гербицид (өвслөг, модлог, бутлаг ургамалд хэрэглэнэ).

Бэлдмэлийн хэлбэр:

540 г\л глифосат агуулсан  усан уусмал  (калийн давс хэлбэрийн).

Аюулын  зэрэг:

3-р ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа:  10 л

 Давуу тал:

  • Калийн давс хэлбэрийн глифосат нь хурдан шингэх нөхцөлийг хангах ба хог ургамалд идэвхтэй бодис нь хурдан тархаж үндэсний системд хүрнэ
  • Үйлчлэх бодис нь нэмүү учраас бэлдмэлийг бага нормоор хэрэглэх боломжтой
  • Өндөр идэвхтэй эмульгаторыг тохиромтой хэмжээгээр агуулсан тул биологийн идэвхийг сайн хангана
  • Хөрсөнд идэвхтэй хадгалагддагүй учраас дараа нь таригдаж буй тарималд нөлөө үзүүлэхгүй

Үйлчлэх механизм:

Бэлдмэл хог ургамлын навч болон бусад ногоон хэсгээр нэврэн орж хог ургамлын үндэс ба бүх эрхтэнд түргэн хүрч, аромат амин хүчлийн нийлэгжилтийг саатуулна.

Үйлчлэх хугацаа:

Цаг агаарын нөхцөл болон хог ургамлын өсөлтөөс хамааран гербицидийн үйлчилгээ

5-30 өдрийн хооронд илэрч гарна.

Бусад бодистой нийцэх байдал:

Хүчтэй шүлтлэг бодисоос бусад хэрэглэж байгаа пестицидүүдтэй хольж хэрэглэж болно.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -150С – +300С/

Хэрэглэх заавар:

Газрын техникээр шүрших үед – Ажлын уусмалыг шүршилт хийхийн өмнө бэлтгээд тэр өдрөө хэрэглэнэ.  Шүршигчийн бакийн 1/3-д цэвэр ус хийж, шаардлагатай хэмжээний бэлдмэл хийгээд усаар дүүргээд хутгах ба бүгдийг нь нарийн хутгана. Шүршилт хийх үед салхи 4-5 м/сек хурдтай, зөгийн хамгаалалтын хилийн зурвас 2-3 км зайтай байна.

Онгоцоор шүрших үед: Ажлын шингэнийг бэлтгэхийн тулд бакийн 1/3-д ус хийгээд тооцоот хэмжээний бэлдмэлийг нэмээд хутгуураар хутгах буюу зайлж өгнө. Шүршилт хийх үед салхи 0 м/сек хурдтай, зөгийн хамгаалалтын хилийн зурвас 5-6 км зайтай байна. Ажлын шингэн бэлтгэх ба шүршигчийг цэнэглэхдээ тусгай талбайд гүйцэтгэх ба талбайг ажил дууссаны дараа аюулгүй болгоно. Бэлдмэлийг гантай үед хэрэглэхэд үйлчилгээ нь нилээд буурна. Харин хамгийн хурдан үйлчилгээ өндөр үр дүн хог ургамал ургаж байхад чийгийн хангамж боломжийн байх үед илэрнэ.  Шүршигч машин : ОПШ-15-01, ОП-2000-2-01

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэрэглэх тун л/га Ажлын уусмал л/га Хэрэглэх хугацаа
Зусах үр тариа, төмс, техник, тосны таримал, гуатан, цэцэг чимэглэлийн таримлыг тариалахас өмнө Нэг наст үет ба хос үрийн талт хог ургамал 1.4-2.5

(0)

 

 

100-200

(газрын техникээр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

25-50

(0нгоцоор)

Хог ургамлын ургалтын хугацаанд зуны сүүлч, намар тариа хураасны дараа шүршинэ.
Нэг наст үет ба хос үрийн талт хог ургамал 2.5-4

(0)

 

 

Уриншид

Нэг наст ба олон наст

Үет болон хос үрийн талт өвслөг ургамалд тохиромжгүй, нэг ба олон наст хог ургамалд мэдрэмтгий

 

1.4-2.8

(0)

 

 

Хог ургамлыг эрчимтэй ургаж байх үед шүршинэ
 

Хөдөө аж ахуйн биш газар (хамгаалалтын бүс, гудамж, төмөр замын хажуу, онгоц, үйлдвэрийн дэвсгэр газар)

Үет болон хос үрийн талт өвслөг ургамалд тохиромжгүй, нэг ба олон наст хог ургамалд мэдрэмтгий 1.4-2.8

(0)

Зохимжгүй хог ургамлыг устгана (шарилж, лууль г.м)

Мөөгөнцөрийн ариутгал хийсэн хүрээ болон гербицид хэрэглэсэн талбайд 15 хоногийн турш хүмүүс байлгахыг хориглоно.

Өвслөг ургамалд тохиромжгүй (суль, нишингэ г.м), навчит болон бутлаг модны (улиас, хус, нигүрс г.м )хоорондох хог ургамалд хэрэглэнэ.  

2-3

(0)

Өвслөг ургамлд тохиромжгүй (суль, нишингэ г.м), навчит болон бутлаг модны хоорондох хог ургамалд (уд, ягч, яшил, хайлаас, хуайс г.м) хэрэглэнэ.  

 

3-4

(0)