Зориулалт:

Бор их хэмжээгээр шаардлагатай ургамалд борын дутагдлыг хурдан арилгахын тулд хэрэглэдэг шингэн бордоо.

Найрлага :

50 г/л азот ба 150 г/л бор (борэтаноламин) –ыг ургамалд амархан ашиглагдах хэлбэрээр агуулсан шингэн бордоо.

Үйлчилгээ:

  • Ургацыг нэмэгдүүлнэ.
  • Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлнэ.
  • Ургамлыг өвчнөөс хамгаална.
  • Навчнаас нүүрс усыг ургамлын бусад хэсгүүдэд зөөвөрлөнө.
  • Тэжээлийн бодисуудыг ургамал шингээх үйл ажиллагааг сайжруулна.

 

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр

Хэрэглэх тун, л/га Хэрэглэх онцлог, хугацаа
Чихрийн ба хүрэн манжин 1 га-д 0,5-1л бордоо орох ба 200-400л уусмал бэлтгэнэ. Ургамал ургалтын хугацаанд 1-3 удаа ургамлыг шүршиж хэрэглэнэ. Анхны шүршилт- ургамлыг 4-6 навчтай байхад хийх ба дараагийн шүршилтийг 10-15 хоногийн зайтай хийнэ.
Рапс 1 га-д 0,75-1,0л бордоо орох ба 200-400л уусмал бэлтгэнэ. Рапсыг ишлэх ба бундуйлах үед хэрэглэнэ.
Төмс 1 га-д 0,5-1л бордоо орох ба 200-400л уусмал бэлтгэнэ. Бүрэн цухуйснаас хойш 10-15 хоногийн дараа ба бундуйлах-цэцэглэх үед шүршиж хэрэглэнэ.
Хүнсний ногоо 1 га-д 0,5-1л бордоо орох ба 200-400л уусмал бэлтгэнэ. Ургамал ургалтын хугацаанд 1-2 удаа шүршиж хэрэглэнэ.
Жимсгэнэ 1 га-д 0,5-1л бордоо орох ба 200-400л уусмалбэлтгэнэ. Ургамал ургалтын хугацаанд 1-3 удаа шүршиж хэрэглэнэ
Жимсний мод 1 га-д 0,5-1л бордоо орох ба 500-1000л уусмал бэлтгэнэ. Ургамал ургалтын хугацаанд 1-3 удаа шүршиж хэрэглэнэ