Форвард нь рапс, шар буурцаг, чихрийн манжин, наранцэцэг, маалинга зэрэг таримлын нэг ба олон наст үет хог ургамлын эсрэг тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах  сонгомол үйлчилгээтэй гербицид.

Үйлчлэх бодис:

60 г/л хизалофоп-П-этил агуулсан тосон концентраци эмульс.

Аюулын зэрэг:

3-р ангид багтах дунд зэргийн аюултай.  Савалгаа:  5 л

Давуу тал:

  • Ихэнхи хөнөөлт хог ургамлын эсрэг өндөр үр дүнтэй. Мөлхөө хиаг, хонгио хошуу будаа, тарианы хар будаа г.м
  • Тосон концентрат эмульс бэлдмэлийн хэлбэр нь гербицидийн шингээлтийг сайжруулах ач холбогдолтой юм.
  • Тосон эмульс доторх үйлчлэх бодисын хэсгүүд нь жижиг дисперссийн байдалд оршдог ба ингэснээр тоосорч буй уусмалын нэгэн жигд тогтвортой тархах үзэгдлийг сайжруулж бэлдмэл гүн нэвтрэхэд тус дөхөм болдог.

Үйлчлэх механизм:

Тосон концентрат эмульс хэлбэр нь хог ургамалд гербицид шингэх явцыг сайжруулах нөхцөлийг хангадаг. Ялангуяа тосон хэсэг нь гербицидийн үйлчлэх бодисыг навчны үслэг үе давхаргаар нэвчихэд нь дамжуулагч болж өгдөг тул гербицид хог ургамлын эд эсийн гүнд хурдан хялбар шингэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тосон эмульс доторх үйлчлэх бодис нь  маш нарийн дисперссийн байдалд оршдог нь уусмалын нэгэн жигд тоосорч цацагдан ургамлын гадаргууд тогтвортой тархах нөхцөлийг хангадаг ба бэлдмэл ургамалд гүн нэвчихэд дөхөмтэй байдаг. Хог ургамалд хүрсэнээр тосон эмульс нь жигд хувиарлагдаж, навчны гадаргууд нимгэн хальс үүсгэдэг нь бэлдмэл угаагдах ууршихаас хамгаалдаг. Гербицид системийн өндөр үйлчилгээтэй, үйлчлэх бодис нь ургамлын үндэсний ба найлзуурын өсөлтийн цэгт хурдан хүрч хог ургамлыг үндэсний системтэй нь хамт устгаж ургалтыг нь бүрэн зогсоодог.

Хамгаалах үйлчилгээний хугацаа, үйлчилгээний хурд:

Ургамал ургалтын бүх хугацаанд таримлыг хог ургамлаас хамгаална. Гербицидийн үйлчилгээ нь мэдрэмтгий хог ургамалд тарималд шүрших явцад мэдэгдэнэ. Ургамлын навчаар дамжин нэвчиж найлзуур болон үндэслэг ишний өсөлтийн цэгт хүрнэ. Шүршилт хийсний дараа хог ургамлын өсөлт шууд зогсох ба 7-10 хоногийн дараа  гербицидийн анхны шинж тэмдэг илрэх ба 2-3 долоо хоногийн дараа  хог ургамал бүрэн үхнэ.

Үйлчлэх хүрээ:

Нэг наст – тарианы хар будаа, үнэгэн сүүл, ногоон хоног будаа, хөх ногоон хоног будаа, согоовор, нэг наст биелэг. Олон наст – мөлхөө хиаг, цагаан хялгана, жугар, биелэг. Бусад бодистой нийцэх байдал:

Бусад төрлийн бодистой холимог байдлаар хэрэглэж болно. Хольж хэрэглэхийн өмнө физик химийн нийлэмжтэй байдлыг шалгаж хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -150С – +350С/

 

Хэрэглэх заавар:

Ажлын уусмалыг шүршилт хийхийн өмнө бэлтгэнэ. Ажлын уусмалаа бэлтгэхийн өмнө тухайн бэлдмэлээ үйлдвэрийн саванд нь сайн хольж хор шүршигчээ нэг удаа цэнэглэх шаардлагатай. Газрын техник ашиглах үед шүршигчийн бакийн ½-т цэвэр ус хийж дээрээс нь шаардлагатай хэмжээний бэлдмэлийг хийгээд усаар дүүргэнэ. Ажлын шингэн бэлтгэх ба шүршигчийг цэнэглэхдээ тусгай талбайд гүйцэтгэх бөгөөд талбайг ажил дууссаны дараа хоргүйжүүлнэ. Шүршилтийг өглөө оройн цагаар агаарын температур 8-250С, салхины хурд 3 м/сек-ээс ихгүй байхад явуулна. Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй, гербицид цацсанаас хойш 4 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлнэ. Оройн цагаар агаарын температур15-250С, салхины хурд 4-5 м/сек-ээс ихгүй байхад шүршинэ. Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй, шүршилтээс хойш 6 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Шүршигч машин: Амазон -3000, ОПШ 15, ПО-2001 ба бусад.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун л/га Ажлын уусмал л/га Хэрэглэх хугацаа
Чихийн манжин, шар буурцаг, өвөлжих зусах рапс, наранцэцэг Нэг наст үет хог ургамал 0.9-1.2 100-200 Хог ургамлыг 2-4 навчтай болсон үед  шүршинэ
Олон наст үет хог ургамал (мөлхөө хиаг) 1.2-2.0 Мөлхөө хиагийг 10-15 см өндөр болсон үед шүршинэ
Маалинга Нэг ба олон наст үет хог ургамал (мөлхөө хиаг) 1.2-2.0 Таримлыг 2-4 навчтай болсон үед, мөлхөө хиагийг 10-15 см өндөр болсон үед шүршинэ