Дакфосал, ТАБ
Зориулалт: Агуулах, зооринд байгаа үр, силосан элеваторийг нийлэг хальсаар бүтээж ариутгаж утах зориулалттай инсектицид. Гурилын том, жижиг жуулгавч, агуулахын шөвгөр хошуут цох, суринамын гурилч цох, тээрмийн цог эрвээхэй, үр тарианы хуурайлж, үр тарианы хивэн, тамхины үрч цох, агуулахын хачиг болон бусад агуулахын хортон шавжтай тэмцэхэд хэрэглэнэ.
Үйлчлэх бодис: 570г/кг алюмины фосфид
Аюулын зэрэг:
1-р зэрэг аюултай, Савалгаа: 0,3кг
Давуу тал:
- Хүрэхэд төвөгтэй газар байрладаг хортон шавжийг устгадаг.
- Утах идэвхжил сайтай, хэрэглэхэд хялбар.
- Өсөлт хөгжлийнхөө бүхий л үе шатанд байгаа шавжийг устгах чадвартай.
- Бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхгүй.
Үйлчлэх механизм: Шахмал Дакфосал нь хөнгөн цагааны фосфид агуулсан учир агаарын чийгтэй урвалд орж фосфин гэдэг хий ялгаруулна. Энэ нь шавжийн амьсгалын замаар нэвтрэн орж бодисын солилцоог зогсоож шавжийг үхэлд хүргэдэг. Бэлдмэлийн үйлчлэх чанар нь хэрэглэх хугацаа уртсах тусам нэмэгдэнэ. Харин 150С-аас доош температурт үйлчилгээ огцом буурна.
Хамгаалах хугацаа: Энэ нь хийн концентраци, агаарын температур, шавжийн өсөлт хөгжлийн үе шат, хортон шавжийн төрөл, зүйлээс хамаараад 24-90 цагийн хооронд үйлчилнэ.
Зөвлөсөн горимын дагуу хэрэглээгүй нөхцөлд фосфины нөлөөгөөр таримлын соёололт буурна. Зарим тохиолдолд шавж фосфиныг тэсвэрлэх чадвартай болдог. Энэ тэсвэртэй популяцыг (тоо толгойг) бууруулахын тулд хэрэглэх хугацааг уртасгана.
Хэрэглэх заавар:
| Таримлын
нэр |
Хортон шавжийн нэр | Бэлдмэлийн тун, г/м3 | Хэрэглэх онцлог, хугацаа, арга |
| Энгийн үрийн агуулах | Агуулахын хортон шавж
(хачигаас бусад) |
5 г/м3 | 150С-аас дээш температуртай нөхцөлд 5 хоногийн турш утах ба энэ хугацаанд хүмүүс оруулах, агуулахаас үр зөөхийг хориглоно. Учир нь энэ үед агаарт фосфины агууламж их байдаг. |
| Үйлдвэрлэлийн үр, агуулахад хадгалагдаж байгаа үр, элеваторт байгаа дарш, шуудайтай үр. | Хачиг болон бусад шавж, агуулахын хортон | 9 г/т | 150С-аас дээш температуртай нөхцөлд 5 хоногийн турш (хачигтай үед 9 хоног) утах ба энэ хугацаанд хүмүүс оруулах, агуулахаас үр зөөхийг хориглоно. Хортой хий гарах хугацаа хамгийн багадаа 10 хоног байх тул бүрэн агааржуулалт хийсний дараа хүн оруулна. |