Примадонна, СЭ


: Зусах болон өвөлжих буудай, арвай, эрдэнэ шишийн   талбайн зарим төрлийн нэг, олон наст хог ургамал тухайлбал 2.4-Д ба МЦПА-ийн  төрлийн гербицидэд тэсвэртэй нэг, олон наст хос үрийн талт хог ургамлын эсрэг соёололтын дараах  системийн үйлчилгээтэй гербицид.

Бэлдмэлийн хэлбэр:

200г/л 2.4-Д хүчил+ 3.7г/л флорасулам

Аюулын зэрэг:

2-р анги, аюултай. Савалгаа 5л.

Давуу тал:-Нэг, олон наст зарим төрлийн хог ургамлын эсрэг  үр дүн сайтай, хосолсон  системийн үйлчилгээтэй гербицид.

-2.4Д ба МЦПА-ийн төрлийн гербицидэд тэсвэртэй зарим зүйлийн хос үрийн талт хог ургамалд илүү нөлөө үзүүлдэг.

-Гербицид ургамалд богино хугацаанд хурдан нэвтэрдэг.

-Цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон 5 хэмийн температуртай нөхцөлд ч  үр дүн нь сайн мэдрэгддэг.

-Хөрсөнд амархан задардаг тул ээлжлэн тариалах системд хязгаарлалт байдаггүй.

-Хог ургамлын эсэргүүцлээс хамаардаггүй.

-Бэлдмэлийн хэлбэр нь түүний үйлчлэх бодисын давуу талуудыг бүрэн дүүрэн ашиглахад дөхөмтэй.

-Бороонд угаагдахгүй, цацсанаас хойш 1 цагийн дотор нөлөө үзүүлж эхлэнэ.

Бусад төрлийн бэлдмэлүүдтэй холимог байдлаар хэрэглэж болно.

 

Үйлчлэх механизм: Флорасулам нь ацетолактатсинтез ферментийг бүрэлдэхэд ингибаторын үүрэг гүйцэтгэхээс гадна 2.4-Д-ийн ауксины хэлбэрийн урвалыг үүсгэдэг. Гербицидийн энэ 2 үйлчилгээ нь хог ургамлын тэсвэртэй байх боломжийг бууруулдаг.

 

Хамгаалах хугацаа: Гербицид нь хэрэглэснээс хойш 1 цагийн дараа богино хугацаанд  навчаар дамжин  хог ургамлын бүх хэсгүүдэд тархан үндэс рүү нэвтэрч залуу эд эрхтэний эсийн өсөлтийг саатуулдаг нь системийн үйлчилгээний идэвхийг агуулдаг. Бэлдмэл хэрэглэснээс хойш 1 хоногийн дараа хог ургамлын өсөлт саатдаг. Үйлчилгээний гадаад байдлаараа харагдах шинж нь 3-4 хоногийн дараа илэрч зангилаа хооронд саатал үүсч навч хуйлрах байдал ажиглагддаг. Хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн болон цаг агаарын нөхцөлөөс хамаарч бэлдмэл хэрэглэснээс хойш 1 цагийн дараа хог ургамалд үйлчилгээ үзүүлж эхлэдэг. Бэлдмэл нь хэрэглэснээс хойш дахин хог ургамлын идэвхтэй нөхөн сэргэлт явагдах хүртэлх хугацаанд тариалангийн талбайг бүрэн хамгаалдаг.

 

Үйлчлэх хүрээ: Нэг наст  хос үрийн талт  2.4-Д ба МЦПА-ийн  төрлийн гербицидэд тэсвэртэй хог ургамалд үйлчилнэ.

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Шарилжин навчит амброз, арзгар азаргана, ганд бадраагийн зүйлүүд, тарны зүйлүүд, зэрлэг байцаа, татаар сагаг, дунд ажигана, зэрлэг манжин, зэрлэг гич, софиягийн борбут, цагаан лууль, татаар зираа, шаргал намуу, бөхөөн чонын хэл, эмийн багваахай, хөдөөгийн шаралзгана, ногооны шаралзагана, эгэл гаймуу, гинжин өрөмтүүл, мөлхөө шээрэнгэ, балжингарав, гагадайн зүйлүүд, хөдөөгийн бираагаа.

Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Чөдөр сэдэргэнэ.

 

Хэрэглэх заавар:

 

Таримлын

нэр

Хог ургамал Бэлдмэлийн тун, л/га Ажлын уусмал, л/га Хэрэглэх онцлог, хугацаа, арга
Зусах буудай Нэг наст  хос үрийн талт,

2.4Д ба МЦПА тэсвэртэй нэг, олон наст  хог ургамал

0.6-0.9л/га  

200-300

 

Таримлын бутлалтаас гол хатгалтын эхэнд  хог ургамлын нялх үед шүршинэ.
Эрдэнэшиш Нэг наст  хос үрийн талт,

2.4Д ба МЦПА тэсвэртэй нэг, олон наст  хог ургамал

0.6-0.9л/га  

150-200л/га

 

Таримлын 3-5 навчтай үед ба хог ургамлын хөгжлийн эхний үед шүршинэ.
0.75-0.9л/га Таримлын 5-7 навчтай үед шүршинэ.