Лорнет, ВР – Рапс, арвай, хошуу буудай, үр тариа, чихрийн манжин, маалинга  болон бусад таримлын шаралзганы зүйл, балжингарав, тарнын зүйл болон бусад хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараа хэрэглэдэг сонгомол үйлчилгээтэй гербицид.

Бэлдмэлийн хэлбэр :

300 г/л клопиралид агуулсан усан уусмал.

Аюулын зэрэг: 3 ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа:  5 л

Давуу тал:

  • Шаралзгана, балжингарав, тарна зэрэг устгахад төвөгтэй хог ургамлууд болон бусад хос үрийн талт хог ургамлыг устгана.
  • Биологийн өндөр идэвхтэй, хамгаалж буй ургамалд өндөр сонгомол үйлчилгээ үзүүлнэ.
  • Системийн үйлчилгээтэй тул хог ургамлын газрын дээрх хэсэг болон үндэсний системийг устгана.
  • Ургамал ургалтын бүхий л хугацаанд хамгаалах үйлчилгээтэй байна.

Үйлчлэх механизм :

Ауксины төрлийн системийн үйлчилгээтэй бодис. Гербицид навч ба үндсээр шингэж ургамал дотор амархан тархаж үндэс ба өсөлтийн цэгт хуримтлагдана.

Хамгаалах үйлчилгээний хугацаа, үйлчилгээний хурд :

Ургамал ургалтын бүх хугацаанд таримлыг хог ургамлаас хамгаална. Хэрэглэснээс хойш 4-7 хоногийн дараа гербицидийн үйлчилгээ нүдэнд харагдахуйц мэдэгдэх ба 10-15 хоногийн дараа хог ургамал үхнэ. Ургац хураах хүртэл хамгаална. Бэлдмэл хог ургамалд 4 цагийн турш алгуур нэвтрэн орно. Хэрэглэснээс хойш эхний өдөр хог ургамлын өсөлт зогсоно. Хог ургамалд гербицидийн үйлчилгээний эхний шинж тэмдэг навч хуйлрах, ишний үзүүрийн хэсэг гэмтэх, өсөлтийн цэг цайх байдлаар илэрнэ. Цаг уурын нөхцлөөс хамаарч хэрэглэснээс хойш 3-15 хоногийн дараа гербицидийн үйлчилгээ нүдэнд харагдахуйц ил болно.

Гербицидэд мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Шарилжин навчит амбриоз, арзгар азаргана, тарны зүйлүүд, зэрлэг байцаа, татаар сагаг, дунд ажигана, луулийн зүйлүүд, чонын хэл, багваахайн зүйлүүд, шаралзаганы зүйлүүд, татаар зираа, чонын хэл, шээрэнгэ, балжингарав, эгэл гаймуу, гагадай

Гербицидэд сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Усан хоног, үнэгэн сүүл, нэг наст биелэг, ногоон хоног будаа

Бусад бодистой нийцэх байдал:

Лорнет бусад гербицид, фунгицид, инсектицидтэй нийцтэй бөгөөд хэрэглэхийн өмнө физик-химийн нийцтэй байдлыг шалгах хэрэгтэй.  2,4Д ба МЦПА-д тэсвэртэй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -250С – +250С/

Хэрэглэх заавар:

Ажлын уусмал бэлтгэх, төхөөрөмжийг цэнэглэх үйл ажиллагааг тусгай талбай дээр явуулах ба дараа нь талбайг хоргүйжүүлнэ.  Газрын техник ашиглах үед бэлдмэл холих савны дундуур цэвэр ус хийж дээрээс нь бэлдмэлийг хийнэ. Дараа нь усыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл дүүргэж хийгээд сайн хутгана.

Шүршигч машин: ОПШ-15-01, ОП-2000-2-01  ба бусад. Гербицид хамгийн хурдан үйлчилгээ ба өндөр үр дүнг шүршилтийг өглөө оройн цагаар агаарын температур  8-25°С, салхины хурд 3 м/сек-ээс ихгүй байхад үзүүлнэ (бүрхэг өдөр бүх өдрийн турш шүршилтийг хийж болно). Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй, шүршилтээс хойш 4 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун л/га Ажлын уусмал л/га Хэрэглэх хугацаа
Зусах буудай ба өвөлжих арвай, хошуу будаа Шаралзгана, балжингарав, тарна, азаргана, зираагийн зүйл  

 

0.16-0.66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100-200

Хавар таримлын бутлалтын үед нэг наст хог ургамлыг 2-4 навчтай, олон наст хог ургамлын тэвгэн навч үүсэх үед шүршинэ
 

Чихрийн манжин

Шаралзгана, балжингарав, тарна, азарганы зүйл  

0.3-0.5

 

Үр тарианы таримлыг бутлах үед хог ургамлын хөгжлийн эхний шатанд 0,35 кг/га 2,4-Д нэмж шүршинэ.
 

 

 

 

Маалинга

 

 

 

Шаралзгана, балжингарав, тарна, азарганы зүйл

 

 

 

 

0.1-0.3

Нэг наст хос үрийн талт хог ургамлын өсөлт хөгжлийн эхний шатанд (2-4 навчтай байхад) ба олон наст хос үрийн талт хог ургамлын тэвгэн навч үүсэх үед таримал ургамлыг 2 навчтайгаас бутлалтын төгсгөл  хүртэлх хугацаанд шүршиж хэрэглэнэ
Зусах болон өвөлжих рапс (үрийн зориулалтаар) Шаралзгана, балжингарав, тарна, азарганы зүйл  

0.3-0.4

Зусах рапсын 3-4 навчтай  үед өвөлжих ба рапсын цэцгийн бундуй үүсэхээс өмнө шүршинэ