Зориулалт:

Амин хүчлийн агууламж өндөртэй, навчаар өгөх зориулалт бүхий түгээмэл хэрэглэх ба стрессийн эсрэг үйлчилгээтэй биоидэвхжүүлэгч органик бордоо. Ургамал ургалтын хугацаанд бүх таримлын навчинд шүршиж нэмэлт бордоо болгон хэрэглэх ба ургамал хамгааллын бэлдмэл болон бусад бордоотой хамт хэрэглэж болно.

Найрлага:

Ургамлын гаралтай чөлөөт амин хүчил 10%, N (азот) 6,0%, K2O (кали) 3,0%, S (хүхэр) 5% агуулагдана.

Үйлчилгээ:

  • Ургамлын ургал эрхтнүүдийн өсөлтийг нэмэгдүүлнэ.
  • Химийн стрессээс хамгаална (гербицид ба бусад бодисууд).
  • Ургамлын өвчин тэсвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Механик, (мөндөр, үер болон бусад) ба температурын нөлөөгөөр гэмтсэн үед ургамлын өсөлтийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ.
  • Ургамлын бодисын солилцоог идэвхижүүлнэ.
  • Мөчрийн өсөлт, цэцэглэлтийг нэмэгдүүлнэ.
  • Ургац боловсролтыг түргэсгэнэ.
  • Ургамлын хооллолтыг тэнцвэржүүлнэ.

 

Хэрэглэх тун норм :

Нэр Зориулалт Хэрэглэх тун л/га Ажлын уусмал, л/га Давталт
Биостим универсал Бүх тарималд 0,5-5,0

л/га

Таримал ургамал болон цэцэг чимэглэлийн ургамал, сөөгөнд  200-400 л/га, жимсний модонд 400-600 л/га Ургалтын хугацаанд 1-5 удаа, 7-14 хоногийн зайтай хэрэглэнэ