Скарлет, МЭ – Үр тариа, наранцэцэг, рапс, эрдэнэшиш, шар буурцагны олон зүйлийн өвчний эсрэг үрийг ариутгах зориулалттай үр ариутгагч фунгицид.

Бэлдмэлийн хэлбэр:

100 г/л имазалил, 60 г/л тебуконазол агуулсан микроэмульс.

Аюулын зэрэг:

2-р анги. Савалгаа: 5 л

Давуу тал:

  • Хоёр үйлчлэх бодисын хослол учир бусад үр ариутгагч ихэнх бодисоос үйлчлэх хүрээ өргөн.
  • Фунгицидийн идэвхийг өндөр түвшинд үзүүлэх ба үр тарианы ургамлын үрийг ургахаас эхлэн гол хатгах ба туг навч үүсэх хүртэл бүрэн хамгаална.
  • Өсөлт идэвхжүүлэгч биоактиватор агуулдаг тул колеоптилийн хөгжлийг идэвхжүүлж, үндэсний системийг бэхжүүлэн, ургамлын ган болон хүйтэнд тэсвэрлэлтийг дээшлүүлж ургацыг нэмэгдүүлнэ.

Үйлчлэх механизм:

Бэлдмэл нь имазалил, тебуконазол гэсэн хоёр үйлчлэх бодис агуулсан байдаг. Имазалил ургамлын үндсийг хамгаалдаг хэсгийн болон дотоод үйлчилгээтэй. Имазалилын үйлчилгээ нь өвчин үүсгэгчийн эсийн мембраны нэвтрүүлэх чадварт нөлөөлдөг эргостериний нийлэгжилтийг дарангуйлахад суурилагддаг. Тебуконазол нь таримлын цухуйцыг хамгаалдаг дотоод дамжуулах хэсгийн үйлчилгээтэй. Тебуконазолын үйлчилгээ нь өвчин үүсгэгч организмын стериний бионийлэгжилтийг дарангуйлах үйл ажиллагаан дээр суурилагддаг. Энэ нь өвчин үүсгэгчийн  эсийн мембран ба түүний нэвтрүүлэх чадварыг өөрчилж, нөхөн сэргэлтийн үйл ажиллагааг бууруулснаар эсийг үхэлд хүргэдэг.

Хамгаалах үйлчилгээний хугацаа:

Бодисын биологийн үр дүн ургамлын үр ургаж эхлэхээс гол хатгалт ба туг навч үүсэх хүртэл үргэлжилнэ. Дотоод үйлчилгээтэй учир үрийн гадаргуугийн ба далд халдварын эсрэг үр дүнтэй бөгөөд тэрчлэн ургамал ургалтын хугацаанд ургамлыг гэмтээдэг өвчин үүсгэгчдийн эсрэг мөн үйлчилгээ үзүүлнэ.

Үйлчлэх хүрээ:

Тоосон, хуурамч тоосон, чулуут, хатуу харуу, фузариоз, гельминтоспориозын үндэсний илжрэл, үндэс орчмын ризоктониозын илжрэл, гуалах, үрийн хөгц зэрэг өвчний эсрэг хэрэглэнэ.

Ургамалд үзүүлэх хоруу чанар:

Зөвлөсөн тунгаар хэрэглэхэд ургамалд хортой нөлөө үзүүлэхгүй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -100С – +300С/

Хэрэглэх заавар:

Ажлын уусмалыг үрийг ариутгахын өмнө бэлтгэнэ. Уусмал найруулах савыг усаар дүүргэж шаардлагатай хэмжээний бэлдмэлийг сав руу тасралтгүй хутган хийнэ. Үр ариутгалыг ПС-10, “Мобитокс” буюу шингэн бэлдмэлд зориулсан ижил төрлийн машин дээр гүйцэтгэнэ.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун л/тн Ажлын уусмал л/тн Хэрэглэх хугацаа
 

Өвөлжих буудай

Тоост, хатуу харуу, фузариоз, гельменториозын, ризоктониозын үндэсний илжрэл, гуалалт, үрийн хөгц 0.3-0.4

 

 

10

 

 

 

 

Тохиромж-той үед болон тариалахын өмнө үрээ хордуулна

 

 

 

 

Фузариозын цасан хөгц (өвчний хөгжил зогсонги үед) 0.4
Зусах буудай Тоост, хатуу харуу, фузориоз, гельминтоспориозийн үндэсний илжрэл, гуалалт, үрийн хөгц 0.3-0.4
Зусах ба өвөлжих арвай Тоост, хуурмаг, чулуут харуу, фузариоз, гельминтоспориозын үндэсний илжрэл, үрийн хөгц, торон толбожилт 0.3-0.4
Өвөлжих хөх тариа Ишний харуу, гельминтоспориоз, фузариозын үндэсний илжрэл, хүрэн зэв, гуалалт, үрийн хөгц
Фузариозын цасан хөгц 0.4
Наранцэцэг Фомопсис, цагаан илжрэл (үндэс орчмын), саарал илжрэл (үрийн халдвар), фузариозын үндэсний илжрэл, үрийн хөгц 0.4

 

10
Рапс Үндэсний илжрэл, переноспориоз, үрийн хөгц, альтернариоз, фузариоз, үрийн  ба түрүүний хөгц
Эрдэнэ шиш (үрийн) Цэврүүт, тоост харуу, фузариозын үндэсний илжрэл, үндэс орчмын илжрэл, фузариоз, үрийн  ба боргоцойн хөгц 5-10
Шар буурцаг Фузариозын үндэсний илжрэл, аскохитоз, фузариоз, үрийн хөгц  

5-6