Кассиус, ВРП  нь төмс, эрдэнэ шишийн тариалангийн талбайн нэг ба олон наст хос үрийн талт, зарим төрлийн үет хог ургамлын эсрэг системийн үйлчилгээтэй соёололтын өмнө болон дараах гербицид.

Бэлдмэлийн хэлбэр:

250 г/кг римсульфурон агуулсан усанд уусдаг нунтаг бодис.

Аюулын зэрэг:

3-р ангид багтах дунд зэргийн аюултай. Савалгаа: 0,5 кг

 Давуу тал:

  • Үйлчилгээний хүрээ өргөн, үетэн ба хос үрийн талт хог ургамлыг дарангуйлна.
  • Тарилтын өмнөх болон соёололтын өмнөх гербицид цацах ажиллагааг бүрэн орлоно.
  • Хөрсөнд амархан задардаг тул ээлжлэн тариалах системийг хязгаарлахгүй.

Үйлчлэх механизм:

Бэлдмэл хэрэглэснээс хойш хог ургамлын навчаар дамжин ацетолактатсинтез энзимийн ферментийн дарангуйлалын нөлөөгөөр (зарим хэсэг нь үндсээр) өсөлтийн цэгт очиж, эсийн хуваагдлыг зогсоодог. Хөрсний чийгээс бэлдмэлийн үйлчилгээ хамаардаггүй.

Хамгаалах үйлчлэлийн хугацаа, үйлчилгээний хурд:

Гербицид хэрэглэсэн мөчөөс эхлэн ургац хураах хүртэл хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Гербицид цацсанаас хойш хэдхэн цагийн дараа хог ургамлын өсөлт зогсож, хлороз, некроз, навчны хэлбэр дүрс өөрчлөгдөх ба 2-3 хоногийн дараа гербицидийн үйлчилгээ нүдэнд харагдахуйц мэдэгдэж 5-15 хоногийн дараа хог ургамал үхнэ. Ургамлын бие дотор бодисын шилжих хөдөлгөөны хурдац ургамлын өсөлт хөгжилтийн үе шаттай шууд холбоотой бөгөөд гербицидийн үр дүн ч үүнээс хамаарна. Гербицидийн үйлчилгээ нь чийгтэй, дулаан нөхцөлд хурдан байдаг бөгөөд хуурай хүйтэн нөхцөлд үйлчилгээ нь удааширдаг.

Гербицидэд мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Мөлхөө хиаг, биелэг, тарианы хар будаа, хоног будааны зүйлүүд, жугар, хонгио хошуу будаа, гагадайн зүйлүүд, эгэл гаймуу, хөдөөгийн шаралзгана, гинжин өрөмтүүл, балжин гаравын зүйлүүд, зэрлэг байцаа, азарганы зүйл, ноцоргоно, дунд ажигана, үнэгэн сүүл,  шаргал нүдэн намуун, дошинцогийн зүйл,  хөдөөгийн бирааги.

Гербицидэд сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:

Чонын хэл, чэсэнцэр, ердийн согтуу өвс, софия

Бусад бодистой нийцэх байдал:

Бэлдмэл нь бусад бодистой хольж хэрэглэхэд нийлэмжтэй. Эрдэнэ шишийн тарималд 2.4Д-ийн төрөл, төмсний талбайд зонтрантай хольж хэрэглэж болох бөгөөд хэрэглэхийн өмнө физик-химийн нийцтэй байдлыг шалгах хэрэгтэй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -250С – +350С/

Хэрэглэх заавар:

Ажлын уусмал бэлтгэх төхөөрөмжийг цэнэглэх үйл ажиллагааг тусгай талбай дээр явуулах ба дараа нь талбайг хоргүйжүүлнэ. Газрын техник ашиглах үед бэлдмэл холих савны дундуур цэвэр ус хийж дээрээс нь бэлдмэлийг хийнэ. Дараа нь усыг шаардлагатай хэмжээнд нь хүртэл дүүргэж хийгээд сайтар хутгана. Шүршигч машин ОПШ-15-01, ОПШ-3-24, ОП-2000-2-01 ба бусад. Гербицид хамгийн хурдан үйлчилгээтэй ба өндөр үр дүнтэй шүршилтийг өглөө оройн цагаар агаарын температур15-250С, салхины хурд 4-5 м/сек-ээс ихгүй байхад шүршинэ. (Бүрхэг өдөр өдрийн турш шүршилтийг хийж болно). Бороо орохын өмнө шүршилтийг хийж болохгүй, шүршилтээс хойш 6 цагаас багагүй хугацаанд бороо орвол гербицидийн үйлчилгээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэрэглэх

тун г/га

Ажлын

уусмал л/га

Хэрэглэх хугацаа
Төмс Нэг ба олон наст үет хог ургамал (мөлхөө хиаг), зарим хос үрийн талт хог ургамал 50-70 100-200 Тариалтаас маналт хүртэл хөгжлийн эхний үе шатуудад (1-4 навчтай нэг наст хог ургамлын), мөлхөө хиагны өндөр 10-15 см болсон үед
Эрдэнэ шиш Нэг наст үет болон хос үрийн талт хог ургамал 40 Таримлын 2-6 навчтай үед болон хог ургамлын нялх үед
Нэг наст үет болон хос үрийн талт хог ургамал 50 Таримлын 2-6 навчтай үед мөлхөө хиагны өндөр 10-15 см, хос үрийн талт хог ургамлын тэвгэн навч үүсэх үед