Тебу 60, МЭ нь зусах ба өвөлжих буудай, арвай, өвөлжих хөх тариа, хошуу будаа, маалингийн  таримлын олон зүйлийн өвчний эсрэг тариалах үрийг  ариутгах зориулалттай.

Бэлдмэлийн хэлбэр:

60г/л тебуконазол агуулсан микроэмульс.

Аюулын зэрэг:

2-р анги. Савалгаа:  5 л

Давуу тал:

  • үйлчлэх бодисын зориулалтын шинж чанарыг бүрэн ашиглах боломжтой үр ариутгагч бэлдмэлийн шинэ хэлбэр
  • микроимульс үрэнд бичил сүвүүдээр нэвтрэн орж үрийн болон хөрсний халдварын эсрэг өргөн хүрээний үйлчилгээ үзүүлнэ.
  • фунгицид эмчлэх ба урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • боловсруулалт хийж буй тарималд өндөр сонгомол үйлчилгээ агуулдаг тул үрийн соёололтонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
  • үрийг соёолохоос таримлыг бутлах хүртэлх хугацаанд биологийн идэвхитэй байдаг.

Үйлчлэх механизм:

Бэлдмэл дотоод үйлчилгээтэй. Уламжлалт өтгөрүүлсэн цийдмэгээс (КС, ФЛО, ВСК) ялгаатай нь микроимульс нь бичил сүвүүдээр үрийн дотоод бүтцэд нэвтрэн ордог. Бодисын үйлчлэх механизм нь ургамалд өвчин үүсгэгч организмын эсийн мембраны эргостериний бионийлэгжилт ба бодисын солилцооны үйл ажиллагааг дарангуйлах дээр суурилагддаг бөгөөд энэ нь өвчин үүсгэгчийг мөхөлд хүргэдэг. Тебуконазолын үйлчилгээний дүнд үр гадаад ба дотоод халдвараас хамгаалагддаг.

Хамгаалах үйлчилгээний хугацаа:

Бодисын биологийн үр дүн ургамлын үр ургаж эхлэхээс таримлын бутлалтын үе хүртэл үргэлжилнэ.

Үйлчлэх хүрээ:

Тоосон, хуурамч тоосон, чулуут, хатуу, бүрхүүлт харуу, фузариоз, гельминтоспориозын үндэсний илжрэл, улаан хүрэн толбожилт, септориоз, үрийн хөгц, торон толбожилт зэрэг өвчний эсрэг хэрэглэнэ.

Ургамалд үзүүлэх хоруу чанар:

Бэлдмэл боловсруулалт хийж буй тарималд өндөр сонгомол үйлчилгээтэй тул үрийн соёололтонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хадгалах нөхцөл:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил, бэлдмэлийг хуурай нөхцөлд зориулалтын байр саванд хадгална./ -100С – +300С/

Хэрэглэх заавар:

Бэлдмэлийг онгойлгохоос өмнө сайтар сэгсэрнэ. Ажлын уусмалыг үрийг ариутгахын өмнө бэлтгэнэ. Уусмал найруулах савыг усаар дүүргэж шаардлагатай хэмжээний бэлдмэлийг сав руу тасралтгүй хутган хийнэ. Үр ариутгалыг ПС-10, “Мобитокс” буюу шингэн бэлдмэлд зориулсан ижил төрлийн машин дээр гүйцэтгэнэ.

Хэрэглэх тун норм:

Таримлын нэр Хөнөөлт организм Хэргэлэх тун л/тн Ажлын уусмал л/тн Хэрэглэх хугацаа
Өвөлжих ба зусах буудай Хатуу харуу 0.4  

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

Тариалахын өмнө үрийг ариутгах

Тоост харуу, фузариозын ба гельминтоспориозын үндэсний илжрэл, септориоз, үрийн хөгц 0.4-0.5
Өвөлжих ба зусах арвай Тоост, хуурамч тоост харуу, торон толбожилт 0.5
Гельментоспориоз, фузориозын үндэсний илжрэл,  үрийн хөгц 0.4-0.5
Өвөлжих хөх тариа Гельментоспориоз, фузориозын үндэсний илжрэл 0.4
Фузориозын цасан хөгц 0.5
Овъёос Тоост харуу, бүрхүүлт харуу 0.4
Улаан хүрэн толбожилт 0.5
Маалинга Антракноз 0.4-0.5 3-5
Улаан хүрэн толбожилт