Биостим Старт

 

Биостим Старт нь үр боловсруулахад зориулагдсан шингэн бордоо.

Зориулалт:

Үр тарианы ургамал,  буурцагт ургамал, техникийн тосны ургамал, цэцэгт ургамлын үрэнд, төмсний булцуунд тарих болон суулгахын өмнө хэрэглэх ба үрслэг, суулгацыг бойжуулах, жимс, жимсгэний мод, бут, гоёл-чимэглэлийн мод, сөөгийг ургуулахад үндэс орчмыг усалж хэрэглэнэ. Үр ариутгагч химийн бодис болох фунгицид, инсектицидтэй хамт хэрэглэж болно.

Найрлага:

Ургамлын гаралтай амин хүчлүүд -5,5 %; полисахарид-7 %; N(азот)-4,5 %; Р2О5 (фосфор)-5,0%; К2О (кали)-2,5 %; Mg (магни)-1,0 %; Fe (төмөр)-0,2 %; Mn (марганец) – 0,2 %; Zn (цайр)-0,2 %; зэс агуулсан

Хэрэглэх арга:

Үр тарианы ургамлын үр ба төмсний булцуунд тариалахын өмнө 0,5 – 1,2 л/тн, ургамлын үндэс орчимд хэрэглэхэд 0,5–5,0 л/га зарцуулахаар тооцон хэрэглэнэ.

 

Хэрэглэх тун норм:

Таримал Бэлдмэлийг хэрэглэх тун, л/га Хэрэглэх арга, хугацаа
Үр тарианы ургамал, буурцагт ургамал, техникийн ба тосны ургамал, тэжээлийн ургамал 0,5–1,2 л бодисыг 1 тонн үрэнд орохоор тооцно. Ажлын уусмалын хэмжээ 5-10 литр ба  1тонн үрэнд зарцуулна.  

Суулгахын өмнө үрэнд хэрэлэнэ.

 

Төмс

0,5-1,2л бодис 1тонн булцуунд орохоор тооцно.  Ажлын уусмалын хэмжээ 30 литр ба  1тонн булцуунд зарцуулна.  

Булцуунд тарихын өмнө хэрэглэнэ.

 

Төмс

1,0-5,0 л бодисын 1га газарт орохоор тооцно.

Ажлын уусмалын хэмжээ услалтын систем ба ургуулж буй технологиос хамаарна.

Ургамал ургалтын хугацаанд 7-10 хоногийн зайтай 1-3 удаа төмсний ургамлын үндэсийг усална. Эхний усалгааг цухуйссанаас хойш 3-5 хоногийн дараа хийнэ.
Хүнсний ногоо, цэцэг чимэглэлийн ургамал 10-20 мл-ийг 1кг үрэнд орохоор тооцно.

Ажлын уусмалын хэмжээ: 1,5-2 л уусмал 1кг үрэнд зарцуулна.

Үрийн тарихын өмнө 10-20 минут ажлын уусмалд дэвтээгээд хатаана. Сонгины булцуу ба сонгинолог булцууг 24 цаг уусмалд байлгана.
Хүнсний ногоо, цэцэг чимэглэлийн ургамал 0,5-3,0 л бодим 1га талбайд орохоор тооцно.

Ажлын уусмалын хэмжээ услалтын систем ба ургуулж буй технологиос хамаарна.

 Ил болон хамгаалагдсан хөрсөнд ургуулж буй үрлэгийн үндсийг усална.  Эхний усалгааг тарьсанаас хойш 3-4 хоногийн дараа, 2-дах усалгаа үрслэг цухуйссанаас хойш 3-5 хоногийн дараа хийнэ.
Хүнсний ногоо, цэцэг чимэглэлийн ургамал 1 л бодисыг 100 л усанд хийнэ. Үрслэгийг суулгахын өмнө усална.
Хүнсний ногоо, цэцэг чимэглэлийн ургамал 1,0-5,0 л бодисыг 1га газар орохоор тооцно.

Ажлын уусмалын хэмжээ услалтын систем ба ургуулж буй технологиос хамаарна.

Хавар 7-10 хоногийн зайтай 1-3 удаа үндсийг усална. Эхний усалгаа үрслэгийг шилжүүлсэний дараа шууд, эсвэл үрийг цухуйснаас хойш 3-5 хоногийн дараа хийнэ
Жимсгэний мод 1,0-5,0 л бодисыг 1га газар орохоор тооцно Ажлын уусмалын хэмжээ услалтын систем ба ургуулж буй технологиос хамаарна. Үрслэг (суулгац) –ыг ургуулах үед усалж бордоно. Эхний усалгааг суулгаснаас хойш 3-4 хоногийн дараа, 2 дахь усалгааг цухуйснаас хойш 3-5 хоногийн дараа хийнэ.
Жимсгэний мод 1,0-5,0 л бодисыг 1га газар орохоор тооцно Ажлын уусмалын хэмжээ услалтын систем ба ургуулж буй технологиос хамаарна. Үндсээр нь бордоо болгож хэрэглэнэ.  Эхнийх нь хавар ургамал ургалтын хугацаа эхлэхэд буюу суулгац суулгасны дараа шууд, дараа  нь 7-10 хоногийн зайтай  1-2 удаа уусмалаар  усална.
Жимсний мод, гоёл чимэглэлийн мод, бут сөөг 2,0-7,0 л бодисыг 1га газар орохоор тооцно. Ажлын уусмалын хэмжээ услалтын систем ба ургуулж буй технологиос хамаарна. Ургамал ургалтын хугацааны эхэн үед үндсээр нь бордоно. Эхнийх нь навч задрах үед, дараа нь 7-10 хоногийн зайтай 1-3 удаа хэрэглэнэ.