Хог ургамлын эсрэг /гербицид/
2016-07-08Дротик, ККР 
Үр тариа, эрдэнэ шишийн таябайн нэг, олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол системийн үйлчилгээтэй гербицид.
Зингер, СП 
Зусах, өвөлжих буудай, зусах, өвөлжих арвай, хөх тариа, хошуу будаа, маалингын тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамал ба зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол системийн үйлчилгээтэй гербицид. 2,4-Д ба 2М-4Х-Т тэсвэртэй хог ургамлыг мөн устгана.
Зонтран, ККР 
Зонтран, ККР -Сонгомол үйлчилгээтэй соёололтын өмнө болон дараа хэрэглэх гербицид. Лооль, төмсний талбайд ургасан нэг наст үетэн болон хос үрийн талт хог ургамлын эсрэг хэрэглэнэ.
Кассиус, ВРП 
Кассиус, ВРП нь төмс, эрдэнэ шишийн тариалангийн талбайн нэг ба олон наст хос үрийн талт, зарим төрлийн үет хог ургамлын эсрэг системийн үйлчилгээтэй соёололтын өмнө болон дараах гербицид.
Лорнет, ВР 
Рапс, арвай, хошуу буудай, үр тариа, чихрийн манжин, маалинга болон бусад таримлын шаралзганы зүйл, балжингарав, тарнын зүйл болон бусад хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан соёололтын дараа хэрэглэдэг сонгомол үйлчилгээтэй гербицид.
Овсюген Экспресс, КЭ 
Өвөлжих ба зусах буудайн тариалангийн талбайн нэг наст үет хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг сонгомол ба дотоод үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Спрут экстра, BP 
Нэг ба олон наст үет, хос үрийн талт хог ургамлыг устгахад зориулагдсан сонгомол биш нэлэнхүйн дотоод үйлчилгээтэй гербицид (өвслөг, модлог, бутлаг ургамалд хэрэглэнэ).
Фенизан, ВР 
Өвөлжих ба зусах буудай, арвай, хошуу будаа, хөх тариа, шар будааны тариалангийн талбайн нэг наст хос үрийн талт болон зарим олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг соёололтын дараах гербицид.
Форвард, МКЭ 
Рапс, шар буурцаг, чихрийн манжин, наранцэцэг, маалинга зэрэг таримлын нэг ба олон наст үет хог ургамлын эсрэг тэмцэхэд зориулагдсан соёололтын дараах сонгомол үйлчилгээтэй гербицид.
Фурэкс, КЭ 
Гербицид нь чихрийн манжин, хүрэн манжин, тэжээлийн манжин, бөөрөнхий байцаа, шар лууван, шар буурцаг, рапс, наранцэцэг, вандуй, маалинга зэрэг таримлын нэг наст үет хог ургамлын эсрэг тэмцэхэд зориулагдсан сонгомол, дотоод үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Примадонна, СЭ
Зусах болон өвөлжих буудай, арвай, эрдэнэ шишийн талбайн зарим төрлийн нэг, олон наст хог ургамал тухайлбал 2.4-Д ба МЦПА-ийн төрлийн гербицидэд тэсвэртэй нэг, олон наст хос үрийн талт хог ургамлын эсрэг соёололтын дараах системийн үйлчилгээтэй гербицид.
Репер трио, МД
Зусах болон өвөлжих рапсын талбайн хос үрийн талт хог ургамлыг устгахад зориулагдсан гурвалсан үйлчилгээтэй тосон дисперс бүхий өндөр үр дүнтэй гербицид.
Овсюген супер, КЭ
Зусах арвай, болон пивоны зориулалттай тариалсан арвайн талбайн нэг наст үет хог ургамалтай тэмцэх системийн сонгомол үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Гермес, МД
Вандуй, шар буурцаг, имидазолинд тэсвэртэй наранцэцгийн талбайн үет болон хос үрийн талт хог ургамлыг устгах гербицид.
Гранат, ВДГ
Зусах болон өвөлжих буудай, арвай, хошуу будааны талбайн нэг наст хос үрийн талт, 2.4Д ба МЦПА гербицидэд тэсвэртэй хог ургамлын эсрэг системийн үйлчилгээтэй соёололтын дараа хэрэглэдэг гербицид.
Бетарен экспресс АМ, КЭ
Чихрийн манжин, хүрэн манжин, тэжээлийн манжингийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэх зориулалтын системийн үйлчилгээтэй соёололтын дараах өтгөрүүлсэн цийдмэг хэлбэрийн гербицид.
Бетарен супер МД, МКЭ
Чихрийн манжин, тэжээлийн манжин, хүрэн манжингийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамал зарим төрлийн үет нэг наст хог ургамалтай тэмцэх зориулалтын соёололтын дараах системийн үйлчилгээтэй тосон өтгөрүүлсэн цийдмэг хэлбэрийн гербицид.
Бриг, КС
Шар лууван, вандуй, шар буурцаг, төмс, наранцэцгийн талбайн нэг наст хос үрийн талт болон зарим төрлийн үет хог ургамалтай тэмцэх зориулалтын хөрсний үйлчилгээтэй гербицид. Үет хог ургамлын 1-1.5 навчтай, хос үрийн талт хог ургамлын 2 хүртэл навчтай үед хэрэглэж болно. Нэг наст үет болон хос үрийн талт хог ургамлын эсрэг соёолохын өмнө болон соёолсны дараа хэрэглэнэ.
Хилер, МКЭ
Өргөн мөрөөр тариалагддаг шар буурцаг, рапс, чихрийн манжин, наранцэцэг, маалинга зэрэг таримлын талбайд соёололтын дараа нэг ба олон наст үет хог ургамалд хэрэглэдэг системийн үйлчилгээтэй тосон эмульсийн концентрат хэлбэрийн гербицид.
Эстамп, КЭ
Сонгины талбайд соёолохоос өмнө хэрэглэдэг, нэг наст үет болон хос үрийн талт хог ургамалтай тэмцэх зориулалтын өргөн үйлчилгээтэй гербицид.
Тонгара, ВР
Бүх төрлийн таримал ургамлын үр болон ургац боловсорч гүйцэх үйл явцыг хурдасгах хатаагч бодис.
Сэтгэгдэл хаалттай