Овсюген супер, КЭ
Зориулалт: Зусах арвай, болон пивоны зориулалттай тариалсан арвайн талбайн нэг наст үет хог ургамалтай тэмцэх системийн сонгомол үйлчилгээтэй соёололтын дараах гербицид.
Үйлчлэх бодис: 140г/л феноксапроп-П-этил + 47г/л антидот клоквинтосет мексил
Давуу тал:
-Арвайн тарималд өндөр үр дүнтэй.
-Таримлын хувьд сонгомол үйлчилгээтэй
-Таримлын хөгжлийн үе шатаас хамаарахгүй.
-Ургамлын газрын дээрх хэсгээр богино хугацаанд хүчтэй үйлчилгээтэй.
-Авиахимийн аргаар шүршиж болно.
Үйлчлэх механизм: Феноксапроп-П-этил нь үет хог ургамалд идэвхтэй үр нөлөө үзүүлнэ. Бэлдмэл хэрэглэснээс хойш 1-3 цагийн дараа ургамлын газрын дээрх хэсгээр шингэн орж өсөлтийн цэгт хуримтлагддаг. Ургамлын өсөлтийн цэг нь үхжиж хог ургамлын өсөлт зогсож улмаар үхдэг.
Хамгаалах хугацаа: Цацсанаас хойш 3-7 хоногт эхний шинж тэмдэг илэрнэ. Шүршилт хийснээс хойш цаг агаарын нөхцөлөөс хамаараад 10-15 хоногт үет хог ургамал бүрэн үхдэг. Ургамал ургалтын бүхий л хугацаанд талбайд шүршилт хийхэд тухайн үед байсан мэдрэмтгий үет ургамалд гербицидийн үйлчилгээ нөлөөлөх ба шүршилт хийснээс хойш цухуйж гарсан хог ургамалд үйлчлэхгүй.
Үйлчлэх хүрээ: Нэг наст үет хог ургамалд үйлчилнэ.
Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Хонгио хошуу будаа, тарианы хар будаа, ногоон хоног будаа, биелэг өвс, дурваалаг.
Хэрэглэх заавар:
| Таримлын
нэр |
Хог ургамал | Бэлдмэлийн тун, л/га | Ажлын уусмал л/га | Хэрэглэх онцлог, хугацаа, арга |
| Зусах арвай (Пивоны зориулалттай) | Хоног будааны зүйлүүд |
0.4
|
100-200 |
Үет хог ургамлыг 2 навчтай байхаас бутлалтын төгсгөл хүртэлх хугацаанд шүршинэ (таримлын хөгжлийн үе шатаас хамаарахгүй). |
| Нэг наст үет хог ургамал (хоног будааны зүйл, тарианы хар будаа, хонгио хошуу будаа ба бусад) | 0.4-0.6 | Нэг наст үет хог ургамлыг 2-3 навчтай үед таримлын хөгжлийн үе шатаас хамаарахгүй + 0.2л/га ПАВ Сателлит, Ж. |
Хүлээх хугацаа: 60хоног
Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).
Хадгалах хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: -100С+300С
Савлагаа: 5л.