Депозит, МЭ
Үйлчлэх бодис: 40г/л флудиоксонил+40г/л имазалил+30г/л металаксил
Зориулалт: Төмс, шар буурцаг, вандуй, хүнсний буурцгийн таримлын үрээр дамждаг болон хөрснөөс үүсдэг өвчний халдвараас хамгаалах тусгай зориулалтын үр ариутгалын фунгицид.
Давуу тал:
- Үрээр дамждаг өвчний халдвараас ялангуяа үрийн далд халдвараас ургамлыг найдвартай хамгаална.
- Үр суулгасны дараа үрийн хэвтэрийн ойролцоо хөрсийг халдваргүйжүүлнэ.
- Үндэсний системийг өвчлөхөөс хамгаалж, хүчирхэг үндэс үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Ургамал ургалтын эхний үеэс ногоон массын өсөлтийг дэмжин, өвчнөөс хамгаална.
Үйлчлэх механизм: Ургамал ургалтын бүх хугацаанд фузариоз мөөгөнцрийн идэвхийг зогсооно. Ургамлын өсөлт хөгжилтийг саатуулах сөрөг нөлөө үзүүлэхгүй. Флудиоксонил нь үндэс болон үрийн соёог хөрсний өвчин үүсгэгч элдэв мөөгөнцрөөс, ялангуяа фузариоз мөөгөнцрөөс урт хугацаанд хамгаалдаг хүрэлцэх үйлчилгээтэй бодис. Имазалил нь системийн үйлчилгээтэй, үндэсний системд болон соёололт нахианд шингэж, өвчин үүсгэгч мөөгөнцрийн ургамлын эсийн ханыг нэвтэрч ороход тусалдаг эргостеролын нийлэгжилтийг дарангуйлдаг. Металаксил нь системийн үйлчилгээтэй бодис тул үрийн гадаргууд байгаа болон үр доторх өвчний халдварын эсрэг үйлчилнэ. Металаксил нь үндэс болон ургамлын иш навчинд шингэж, өвчин үүсгэгчийн РНХ-ийн нийлэгжилтийг дарангуйлж, эсийн митоз хуваагдлыг зогсоодог. Үр ариутгалын фунгицидийн үр дүнг нэмэгдүүлж, питиум болон переноспориоз мөөгөнцрийн эсрэг ургамал ургалтын хугацаанд хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.
Хамгаалах хугацаа: Үрийн гадаргуугийн болон дотоод халдвар, түүнчлэн ургалтын үед халдварладаг олон зүйлийн өвчний эсрэг үр дүнтэй хамгаална.
Хэрэглэх заавар:
| Таримлын нэр | Өвчний нэр | Бэлдмэлийн тун, л/т | Ажлын уусмал, л/т | Хэрэглэх онцлог, хугацаа, арга |
|
Төмс |
Ризоктониоз, фузариоз, фитофтор, альтернариоз | 0.25-0.4л/т | 10л/т |
Тарихын өмнө үрийн төмсийг ариутгана. |
|
Вандуй |
Аскохитоз, үндэсний илжрэл, үрийн хөгц | 1.0-1.2л/т | 6-8л/т |
Үрийн халдварыг арилгах, тарихын өмнө үр ариутгах |
|
Шар буурцаг |
Аскохитоз, фузариоз, үндэсний илжрэл, үрийн хөгц, церкоспориоз | 1.0-1.2л/т | 6-8л/т |
Үрийн халдварыг арилгах, тарихын өмнө үр ариутгах |
Хүлээх хугацаа: Заалт байхгүй
Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).
Хадгалах хугацаа: 5 жил
Хадгалах нөхцөл: -100С+300С.
Савлагаа: 5л