Бриг, КС

Үйлчлэх бодис: 500г/л прометрин

 

Зориулалт: Шар лууван, вандуй, шар буурцаг, төмс, наранцэцгийн талбайн нэг наст хос үрийн талт болон зарим төрлийн үет хог ургамалтай тэмцэх зориулалтын хөрсний үйлчилгээтэй гербицид. Үет хог ургамлын 1-1.5 навчтай, хос үрийн талт хог ургамлын 2 хүртэл навчтай үед хэрэглэж болно. Нэг наст үет болон хос үрийн талт хог ургамлын эсрэг соёолохын өмнө болон соёолсны дараа хэрэглэнэ.

Давуу тал:

-Хог ургамлын хөнөөлөөс таримлыг удаан хугацаагаар хамгаална.

-Гербицид хэрэглэснээс хойш хөрс, цаг агаарын нөхцөлөөс хамаарахгүйгээр 10-12 долоо хоног буюу ургалтын бүх хугацаанд хамгаална.

-Гербицид цацсаны дараа мөр хоорондын сийрүүлэлт хийх нь гербицидийн үйлчлэлийг сулруулж болзошгүй тул хэсэг хугацаанд зайлсхийх хэрэгтэй.

 

Үйлчлэх механизм: Гербицид нь хог ургамлын иш навчаар дамжиж хог ургамлыг тодорхой хувиралд оруулах ба энэ нь ургамлын зүйл, биологийн онцлог, түүнд явагдах физиологийн үйл ажиллагааны идэвхээс хамаарна. Хог ургамлын үндэс газрын дээд хэсгээр дамжин ургамалд нэвтэрнэ.

Үйлчлэх хүрээ: Нэг наст хос үрийн талт, зарим төрлийн үет хог ургамал

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Эмийн хамбий, дунд ажигана, сибирь шорной, цагаан лууль, эгэл гаймуу, намуу, хонгор зул,  зэрлэг байцаа, ноцоогоно, урвуу гагадай, хөх ногоон хоног будаа, ногооны шаралзгана.

Дунд зэрэг мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:  Шарилжин навчит амброз, чөдөр тарна, зэрлэг лууван, чонын хэл, дошинцогийн зүйлүүд, шувуун тарна, хонгио хошуу будаа, ногооны морин шүд, балжингарав, хөдөөгийн бираагаа, гинжин өрөмтүүл, үнэгэн сүүл.

Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Нэг наст биелэг, арзгар азаргана, маж, чөдөр гиш.

Хамгаалах хугацаа: Гербицидийг цацсанаас хойш 1-2 долоо хоногийн дараа хог ургамал бүрэн хатаж үхнэ. Цаг агаарын тохиромжгүй нөхцөлд гербицидийн үйлчлэлийн хурд нь удааширна.

Хэрэглэх заавар:

Таримлын

нэр

Хог ургамал Бэлдмэлийн тун, л/га Ажлын уусмал, л/га Хэрэглэх онцлог, хугацаа, арга
Шар лууван  

Нэг наст хос үрийн талт, зарим зүйл үетэн

1.5-3.0л/га 120-150л/га Таримал соёолохоос өмнө 1-2 жинхэнэ навчтай үед шүршинэ.
Зэвэг зарам 2.0-3л/га  

120-150л/га

Тарималыг цухуйхаас өмнө хөрсөнд шүршинэ.
Шар буурцаг 2.3-3.5л/га
Төмс 2.0-3.5л/га
Наранцэцэг / үрийн ба тосны/  

2-3.5л/га

 

120-150л/га

Таримлыг тарих үед эсвэл

таримал цухуйхаас өмнө шүршинэ.

Хүлээх хугацаа: 60хоног

Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).

Хадгалах хугацаа: 3 жил

Хадгалах нөхцөл: -100С+300С

Савлагаа: 5л, 10л.