Эсперо, КС
Зориулалт: Буудай, арвай, төмс, наранцэцэг, вандуй, рапс, шар буурцгийн таримлын хортон шавжтай тэмцэх зориулалтын хоол боловсруулах замаар хүрэлцэх болон системийн давхар үйлчилгээтэй, өтгөрүүлсэн цийдмэг. Альфа-циперметрин нь хоол боловсруулах замын эрхтэнд шууд үйлчилгээ үзүүлнэ. Шавжийн төв мэдрэлийн системийг гэмтээж, эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг алдагдуулж, натрийн сувгийг хаадаг. Мэдрэлийн төвүүд хүчтэй гэмтэж хордлогод ордог.
Үйлчлэх бодис: 200г/л имидаклоприд +120г/л альфа-циперметрин
Давуу тал:
-Ургамлын бөөс, трипс, цацаг далавчтан зэрэг шавжаас гадна навч идэгч бүх төрлийн шавжид өргөн хүрээтэй үйлчилдэг.
- Навчинд шүршилт хийх, ургамлын орчимд хөрсөнд хийх зэргээр хэрэглэнэ.
- Тун багатай ч, бөөс трипс зэрэгт үр дүн сайтай.
Үйлчлэх механизм: Системийн үйлчилгээтэй инсектицид, альфа-циперметрин нь шавжийн хоол боловсруулах эрхтэнд шууд үйлчилгээ үзүүлдэг. Шавжийн төв мэдрэлийн системийг гэмтээж, эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг алдагдуулж, натрийн сувгийг хаадаг. Мөн мэдрэлийн төвүүдийг хүчтэй гэмтээж хордлогод оруулдаг.
Хамгаалах хугацаа: Цаг агаарын нөхцөл болон шавжийн олшролоос хамааран 14 хоногоос доош хугацаанд үйлчилнэ.
Хэрэглэх заавар:
| Таримлын
нэр |
Хортон шавжийн нэр | Бэлдмэлийн тун, л/га | Ажлын уусмал л/га | Хэрэглэх онцлог, хугацаа, арга |
| Буудай, Арвай | Хөнөөлт бясаа, үр тарианы бөөс, буудайн трипс, тарианы цох, ялаа | 0.15-0.25 | 180-200 | Ургалтын хугацаанд 14-20 хоногийн зайтай 2 удаа шүршинэ. |
| Эрдэнэ шиш | Мэрэгч бүгэг, нугын бор эрвээхэй, бөөс, ишний хивэн | 0.1-0.2 | 180-200 | Соёололтын үед шүршинэ. |
| Наранцэцэг | Байцааны бүгэг, хөвөнгийн бүгэг, нугын бор эрвээхэй | 0.1-0.2 | 180-200 | Ургалтын хугацаанд 14-20 хоногийн зайтай 2 удаа шүршинэ. |
| Вандуй | Вандуйн үрч эрвээхэй, вандуйн үрч цох | 0.15-0.2
|
150-200 | Ургалтын хугацаанд 14-20 хоногийн зайтай 2 удаа шүршинэ. |
| Шар буурцаг | Хөвөнгийн бүгэг, нугын бор эрвээхэй | 0.15-0.2 | 180-200 | Ургалтын хугацаанд 14-20 хоногийн зайтай 2 удаа шүршинэ. |
| Рапс | Тоонолжтоны үсрэгч цох | 0.1-0.15 | 150-200 | Цухуйх үед нь шүршинэ. |
| Байцааны хивэн, рапсын таслагч, рапсын цэцэг идэгч | 0.15-0.2 | 180-200 | Ургалтын хугацаанд 14-20 хоногийн зайтай 2 удаа шүршинэ. | |
| Төмс | Буглаа цох, хөнөөлт бясаа | 0.1-0.2 | 180-200 | Ургалтын хугацаанд шүршинэ. |