Депозит суприм, МЭ

Үйлчлэх бодис: 40г/л флудиоксонил+40г/л имазалил+15г/л мефеноксам

 

Зориулалт: Үрийн төмс, буурцагт таримлыг өвчнөөс хамгаалах зориулалттай үр ариутгалын фунгицид.

 

Давуу тал:

-Нано найрлагатай тул үрийг гаднаас нь болон дотроос нь өвчнөөс хамгаална.

-Үрийн болон хөрсний өргөн хүрээний халдварыг хянана.

Fusarium spp. эмгэг төрүүлэгчийн эсрэг үр дүн  үзүүлэх бодисуудын эталон болно.

-Үндэсний илжрэл Pythium spp-ийн халдвараас найдвартай хамгаална.

-Ургамлын өсөлт хөгжилд сөрөг  нөлөө үзүүлэхгүй.

-Ургалтын эхний үе шатаас эхлэн ургамлын өсөлтийг маш сайн дэмжинэ.

Үйлчлэх механизм:  Үр ариутгалын фунгицид бие биеийнхээ үйлдлийг нөхөх, синергетик үйлчилгээтэй флудиоксонил, имазалил, мефеноксам гэсэн гурван идэвхтэй бодисыг агуулдаг. Үрийн гадаргуугийн халдварыг арилгахаас гадна, далд халдварыг зогсоож, үр суусан орчны хөрсийг халдваргүйжүүлж, үрийг өвчний халдвараас хамгаална. Ургалтын эхэн шатанд ургамлыг агаарын халдвараас хамгаалж, эрүүл хүчирхэг үндэсний системийн нөлөөгөөр ургамлын ногоон масс идэвхтэй ургаж, гадны стрессийг эсэргүүцэх чадвар нь нэмэгддэг. Фенилпироллын бүлгийн Флудиоксонил бодис нь хүрэлцэх үйлчилгээтэй, идэвхтэй үйлчилгээгээ удаан хугацаанд хадгалдаг. Флудиоксонилын үйл ажиллагааны механизм нь эсийн амьсгалын үед глюкозын фосфоржилтыг дарангуйлдаг бөгөөд энэ нь мөөгөнцрийн эсийн мембраны үйл ажиллагааг тасалдуулж, мицелийн өсөлтийн хурдыг бууруулдаг. Флюдиоксонил нь халуун цуст амьтан, хүнд хор багатай бодис бөгөөд хөрсний ашигтай бичил биетэнд нөлөө үзүүлэхгүй. Имазалил нь хэсгийн болон системийн үйлчилгээтэй, үндэс илжрээдэг эмгэг төрүүлэгчид, түүнчлэн аэроген халдварын эсрэг өндөр идэвхтэй. Имазалил ургамлын өвчин үүсгэгчийн эсийн мембраны нэвчилтэд нөлөөлдөг эргостеролын нийлэгжилтийг дарангуйлдаг. Фениламидын бүлгийн Мефеноксам нь системийн үйлчилгээтэй бөгөөд ургамал ургах тусам эд эрхтэнд  тархдаг. Үндэсний системээс гадна, үрийн нахиа, шинэ соёо, суулгацыг аэроген халдвараас хамгаална.

 

Хамгаалах хугацаа: Бэлдмэл нь үрийн гадаргуугийн болон дотоод халдвар, түүнчлэн  ургалтын үед  халдварладаг олон төрлийн өвчний эсрэг үр дүнтэй хамгаална.

 

Хэрэглэх заавар:

 

Таримлын нэр                Өвчний нэр Бэлдмэлийн тун, л/т Ажлын уусмал л/т Хэрэглэх онцлог, хугацаа,  арга
Төмс Ризоктониоз, фузариоз, фитофтор, альтернариоз 0.25-0.4л/т 10л/т Тарихын өмнө үрийн төмсийг ариутгана.
Вандуй Аскохитоз, үндэсний илжрэл, үрийн хөгц 1.0-1.2л/т 6-8л/т Тарихын өмнө үр ариутгана.
Шар буурцаг Аскохитоз, фузариоз, үндэсний илжрэл, үрийн хөгц, церкоспориоз 1.0-1.2л/т 6-8л/т Үрийн халдварыг арилгах, тарихын өмнө үр ариутгана.

 

 

Хүлээх хугацаа: Заалт байхгүй

Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).

Хадгалах хугацаа: 5 жил.

Хадгалах нөхцөл: -100С+300С.

Савлагаа: 5л