Эстамп, КЭ
Үйлчлэх бодис: 330г/л пендиметалин
Зориулалт: Сонгины талбайд соёолохоос өмнө хэрэглэдэг, нэг наст үет болон хос үрийн талт хог ургамалтай тэмцэх зориулалтын өргөн үйлчилгээтэй гербицид.
Давуу тал:
-Нэг наст үет болон хос үрийн талт хог ургамлын эсрэг өндөр үр дүн үзүүлдэг.
-Таримлыг соёолохоос өмнө хэрэглэж, хэнзэлж ургасан хог ургамлыг устгадаг тул таримал ургамлын өсөлтийн эхний үед шим тэжээлийн бодисын болон ус чийгийг булаалдах өрсөлдөөн үүсдэггүй.
-Талбайг удаан хугацааны турш хог ургамлаас хамгаалдаг. Цаг агаарын нөхцөл болон таримлын ургалтын эхний үеэс 8-10 долоо хоногийн туршид хамгаална.
-Хөрс, цаг агаарын ямар ч нөхцөлд тогтвортой өндөр үр дүн үзүүлдэг.
-Хог ургамал соёолсны дараа эсвэл цухуйсан даруйдаа 3-4 хоногт үхдэг.
Үйлчлэх механизм: Бэлдмэл хэрэглэснээс хойш ургамлын навчаар дамжин үндэсний системд нэвтэрч орно. Үет хог ургамлын уургийн нийлэгжилтийг дарангуйлдаг. Эхний үед меристемийн эд эсэд үйлчилдэг.
Хамгаалах хугацаа
Гербицид хэрэглэснээс хойш цаг агаарын нөхцөлөөс хамаарахгүйгээр 8-10 долоо хоног ургамал ургалтын бүхий л хугацаанд хамгаална.
Үйлчлэх хүрээ: Нэг наст үет болон хос үрийн талт хог ургамал
Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Ганд бадраагийн зүйлүүд, тарны зүйлүүд, дунд ажигана, сибирь шорной, шаргал намуу, луулийн зүйлүүд, биелэг өвс, шаралзаны зүйлүүд, эгэл гаймуу, зэрлэг лууван, дурсхал цэцэг, балжингарав, жугар, нил цэцэг, гагадайн зүйлүүд, хоног будааны зүйлүүд.
Дунд зэрэг мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Үнэгэн сүүл, гинжин өрөмтүүл, чонын хэл.
Хэрэглэх заавар:
| Таримлын
нэр |
Хог ургамал | Бэлдмэлийн тун, л/га | Ажлын уусмал, л/га | Хэрэглэх онцлог, хугацаа, арга |
| Сонгино (ногоон сонгиноос бусад) |
Нэг наст үет ба хос үрийн талт |
2.3-4.5л/га |
150-200л/га |
Таримлыг соёолохоос өмнө шүршинэ. |
| Наранцэцэг | 3.0-6.0л/га |
Хүлээх хугацаа: 60хоног.
Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).
Хадгалах хугацаа: 5 жил
Хадгалах нөхцөл: -150С+400С
Савлагаа: 10л.