Бетарен супер МД, МКЭ

Зориулалт: Чихрийн манжин, тэжээлийн манжин, хүрэн манжингийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамал зарим төрлийн үет нэг наст хог ургамалтай тэмцэх зориулалтын соёололтын дараах системийн үйлчилгээтэй тосон өтгөрүүлсэн цийдмэг хэлбэрийн гербицид.

Үйлчлэх бодис: 126г/л этофумезат+63г/л фенмедифам+21г/л десмедифам.

Давуу тал:

-Бэлдмэлийн тосон өтгөрүүлсэн хэлбэр нь гербицидийн шингээлтийг сайжруулах ач холбогдолтой.

-Тосон өтгөрүүлсэн цийдмэг доторх үйлчлэх бодисын хэсгүүд жижиг дисперсийн байдалд оршдог ба ингэснээр тоосорч буй уусмалыг нэгэн жигд тогтвортой тархах нөхцөлийг сайжруулж бэлдмэл гүн нэвтэрч үйлчилдэг.

-Хог ургамлын үндэсний системийг устгадаг.

-Гербицидийн үйлчилгээ түргэн явагддаг.

 

Үйлчлэх механизм: Тосон өтгөрүүлсэн цийдмэг нь хог ургамалд гербицидийн шингээлтийг сайжруулдаг. Ялангуяа тосон хэсэг нь гербицидийн үйлчлэх бодисыг навчны үслэг үе давхаргаар нэвчихэд нь дамжуулагч болж өгдөг тул гербицид хог ургамлын эд эсийн гүнд хурдан хялбар шингэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тосон өтгөрүүлсэн цийдмэг доторх үйлчлэх бодисын хэсгүүд нь жижиг дисперсийн байдалд оршдог, ингэснээр тоосорч буй уусмалыг нэгэн жигд тогтвортой тархах нөхцөлийг сайжруулж бэлдмэл гүн нэвтрэхэд тус дөхөм болдог. Хог ургамлын навчин дээр тосон өтгөрүүлсэн цийдмэг жигд цацагдсанаар навчны гадаргууд бэлдмэл ууршиж угаагдахаас хамгаалсан нимгэн хальс үүсгэдэг. Уг гербицид системийн өндөр үйлчилгээтэй тул үйлчлэх бодис нь ургамлын үндэсний ба найлзуурын өсөлтийн цэгт хурдан хүрч хог ургамлыг үндэсний системтэй нь хамт устгадаг. Уг гербицид нь цаг агаарын ямар ч нөхцөлд сайн үр дүн үзүүлж, хог ургамлыг өндөр түвшинд хянах боломжийг хангадаг. Бэлдмэл нь хог ургамлын уургийн солилцоо ба фотосинтезийг алдагдуулдаг. Фендимедифам ба десмедифам нь  ургамлын навчаар дамжин фотосинтезийн үйл ажиллагааг  алдагдуулдаг. Этофумезат нь навчаар дамжин ургамлын үндэсний системийн үйл ажиллагаанд нөлөөлж хог ургамлыг эсийн митоз хуваагдалд оруулдаг.

 

Хамгаалах хугацаа: Хог ургамлын эрчимтэй цухуйх бүрт хэрэглэнэ. Гербицид цацсанаас хойш 4-8 хоногийн дотор үр дүн нь мэдрэгдэнэ. Ургамлын эд эс дотор бодисын шилжих хөдөлгөөний хурдац ургамлын өсөлт хөгжилтийн үе шаттай шууд холбоотой бөгөөд гербицидийн үр дүн ч үүнээс хамаарна. Гербицидийн үйлчилгээ нь чийгтэй, дулаан нөхцөлд хурдан ажиглагддаг бөгөөд хуурай хүйтэн нөхцөлд үйлчилгээ нь удааширдаг.

 

Үйлчлэх хүрээ: Нэг наст хос үрийн талт, зарим төрлийн үет хог ургамал

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Шарилжин навчит амброз,  тарны зүйлүүд, зэрлэг гич, гагадайн зүйлүүд, эгэл гаймуу, хөдөөгийн бираагаа, луулийн зүйлүүд, дунд ажигана, зэрлэг байцаа, чонын өргөс, сибирь шорной,  гинжин өрөмтүүл, зэрлэг манжин, эгэл ноцоогоно,  дошинцогийн зүйлүүд.

Дунд зэрэг мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Софиягийн борбут, шаргал намуу, царвант шарилж, хоног будааны зүйлүүд, тарианы хар будаа.

Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:  Арзгар азаргана, чөдөр сэдэргэнэ, шаралзганы зүйлүүд, мөлхөө хиаг, балжин гарав, биелэг өвс.

 

Хэрэглэх заавар:

Таримлын

нэр

Хог ургамал Бэлдмэлийн

тун, л/га

Ажлын уусмал, л/га Хэрэглэх онцлог, хугацаа, арга
 

Чихрийн манжин, хүрэн манжин, тэжээлийн манжин

 

Нэг наст хос үрийн талт хог ургамал болон зарим нэг наст үет хог ургамал

 

 

0.9-1.2 л/га

 

 

 

100-200л/га

Тарилтаас хойш   хог ургамлын үрийн талын навч гарсан үеэс

/ургамал  эрчимтэй цухуйх бүрт 1,2,3 үед/ шүршинэ.

1.35-1.8л/га Хог ургамлын 2-4 жинхэнэ навчтай үед шүршинэ.
2.7-3.6л/га Тарилтаас хойш таримлын 4 жинхэнэ навчтай үед шүршинэ.

Хүлээх хугацаа: 60хоног

Аюулын зэрэг: 2.(аюултай бодис).

Хадгалах хугацаа: 3 жил

Хадгалах нөхцөл:-100С+350С

Савлагаа: 5л.