Хилер, МКЭ

Үйлчлэх бодис: 40г/л квизалофоп-П-тефурил

 

Зориулалт: Өргөн мөрөөр тариалагддаг  шар буурцаг, рапс, чихрийн манжин, наранцэцэг, маалинга зэрэг таримлын талбайд соёололтын дараа  нэг ба олон наст үет хог ургамалд хэрэглэдэг системийн үйлчилгээтэй тосон эмульсийн концентрат хэлбэрийн гербицид.

 

Давуу тал:- Шинэлэг найрлага бүхий гербицид.

-Олон төрлийн нилэнхүй тархалттай хөнөөлт хог ургамлын эсрэг хэрэглэнэ.

– Тосон найрлагатай тул гербицидийн идэвхийг сайжруулна.

– Үндэслэг иштэй хог ургамлын дахин ургаж, үржихээс урьдчилан сэргийлнэ.

– Таримлын хөгжлийн үе шатаас хамаарахгүй.

– Бусад бэлдмэлтэй хольж хэрэглэхэд нийлэмжтэй.

– Цаг агаарын бүхий л хугацаанд хэрэглэхэд үр дүнтэй.

 

Үйлчлэх механизм: Ацетил-КоА карбоксилаз нь ферментийг дарангуйлсны үр дүнд эсийн хуваагдал явагдаж, өсөлт хөгжил, ургалтыг саатуулж зогсоох бөгөөд, ургамлын дараагийн нахиа найлзуурт нөлөөлнө. Бэлдмэл нь ургамлын навчинд шингэж, нахиа найлзуур үндэслэг ишний өсөлтийн цэгүүдэд шилжиж шүрших үед ургасан мэдрэмтгий хог ургамлыг устгадаг.

Тосон эмульсийн концентрат нь хог ургамалд гербицидийн шимэгдэлтийг мэдэгдэхүйц сайжруулдаг.Энэ нь навчны амсараар дамжин, ургамалд бодис нэвтрэхэд идэвхтэй дамжуулагчийн үүргийг гүйцэтгэж, хялбар нэвтрүүлж шингээдэг байна. Тосон эмульсийн концентратын идэвхтэй  жижиг хэсгүүдэд бодисыг ургамлын гүнд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.Тосон эмульсийн концентрат нь хог ургамлын навчин дээр шүршихэд жигд тархаж, навчны гадаргуу дээр бүрхүүл үүсгэж, бодис ууршиж, усанд угаагдахаас урьдчилан сэргийлдэг. Иймээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гербиицидийн үйлчилгээ суларч зогсонг байдал үүсдэггүй. Системийн өндөр үр нөлөөтэй тул үйлчлэх бодис нь ургамлын үндэс, нахиа найлзууруудын өсөлтийн цэгт түргэн хугацаанд шилжиж, ургамлыг бүхэлд нь устгаж, дахин сэргэн ургахаас урьдчилан сэргийлдэг. Иймд гербицидийг шүршсэнээр  цаг агаарын бүхий л нөхцөлд хамгийн үр дүнтэй байж, хог ургамлыг хянах нөхцөлөөр бүрэн хангагддаг.Хамгаалах хугацаа: Үет хог ургамлыг устгадаг. Олон наст үет хог ургамлаас хөгжлийн бүхий л хугацаанд харин нэг наст хог ургамлын дараачийн эрчимтэй ургах үеийг хүртэл хамгаална. Бэлдмэл шүршсэний  эхний өдөр хог ургамлын өсөлт зогсдог. 2-3 долоо хоногийн дотор бүр мөсөн устана.

Үйлчлэх хүрээ: Нэг болон олон наст үет хог ургамалд үйлчилнэ.

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Үнэгэн сүүл, хонгио хошуу будаа, ногоон хоног будаа, мөлхөө хиаг, биелэг өвс, зэгэл өдөөлж, усан хоног будаа, улаан хавч өвс, энгийн шүүр өвс.

 

Хэрэглэх заавар:

Таримлын нэр Хог ургамал Бэлдмэлийн тун, л/га Ажлын уусмал, л/га Хэрэглэх онцлог,  хугацаа, арга
Чихрийн манжин, шар буурцаг, рапс, наранцэцэг, маалинга Нэг наст үетэн (тарианы хар будаа, хээрийн жугар, хоног будаа ) 0.75-1.0  

 

 

200-300

Хог ургамлын 2-4 навчтай  үед  таримлын хөгжлийн үе шатнаас хамаарахгүй шүршинэ.
Олон наст (мөлхөө хиаг ) 1.0-1.5 Мөлхөө хиагны өндөр 10-15см болсон үед таримлын хөгжлийн үе шатаас хамаарахгүй шүршинэ.

 

Хүлээх хугацаа: 60хоног

Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).

Хадгалах хугацаа: 5 жил

Хадгалах нөхцөл:-50С+250С

Савлагаа: 5л.