Гермес, МД

Зориулалт: Вандуй,  шар буурцаг, имидазолинд тэсвэртэй наранцэцгийн талбайн үет болон хос үрийн талт хог ургамлыг устгах гербицид.

Үйлчлэх бодис: 50г/л хизалофоп-П-этил + 38г/л имазамокс

 

Давуу тал: 

-Хоёр идэвхит нэгдлүүдийг агуулсан баталгаат үр дүн өгөх тосон бэлдмэлийн хэлбэртэй

гайхамшигтай нийлэмжтэй.

-Үет болон хос үрийн талт хог ургамлын эсрэг өндөр үр дүнтэй өргөн хүрээний гербицид.

-Ээлжлэн тариалах системийн тарималд сөрөг нөлөө багатай.

-Бороонд угаагдах нь бага, тэсвэр сайтай.

-Авиа химийн аргаар тэмцлийн ажил хийхэд зөвшөөрөгдсөн.

Үйлчлэх механизм: Хизалофоп-П-этил нь ургамалд хурдан шингэж үет хог ургамлын зангилаа болон үндэслэг ишинд хуримтлагдаж үндэслэг ишний эдийг бүрэн устгаж хог ургамлыг үхүүлдэг. Имазамокс нь хос үрийн талт болон үет хог ургамлын навчаар дамжин үндэсний системд хүрч флоем, ксилемээр дамжин ургах шовгорт хуримтлагддаг. Мэдрэмтгий ургамалд ацетолактатын ферментийн нийлэгжилтийг дарангуйлан ургамлын эд дэх амин хүчлүүдийн түвшин буурч, улмаар уураг ба нуклейн хүчлүүдийн нийлэгжилтийг тасалдуулдаг.

Хамгаалах хугацаа: Ургамал ургалтын хугацаанд нэг наст үет ба хос үрийн талт хог ургамалтай тэмцэнэ. Хог ургамлыг соёолох үед гербицидээр боловсруулалт хийх нь үр дүнтэй. Бэлдмэл нь ялзмаг ихтэй (4-6%) хөрсөнд, түүнчлэн өндөр температурт задрал нь илүү хурдан явагддаг. Сэрүүн, чийгтэй нөхцөлд болон үржил шим муутай хөрсөнд бэлдмэлийн задрал удаан үргэлжилдэг.

Үйлчлэх хүрээ: Нэг ба олон наст зарим зүйл хос үрийн талт болон үет хог ургамал.

Үйлчлэх хурд: Цацсанаас хойш 1 цагийн дараа хог ургамлын өсөлт зогсдог. Хог ургамалд гэмтлийн харагдах шинж тэмдэг 5-7 хоногийн дараа өсөлтийн цэгүүдийн өнгө өөрчлөгдөж хүрэнтэх, цайх байдлаар илэрнэ. Хог ургамлын бүрэн үхэл нь боловсруулалт хийснээс 2-3 долоо хоногийн дараа ажиглагддаг. Залуу хог ургамал гербицидэд илүү мэдрэмтгий.

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Буурал ганд бадраа, шувуун тарна, дунд ажигана, нугын үнэгэн сүүл, луулийн зүйлүүд, сүүт өвс, дурсгал цэцэг, хонгио хошуу будаа, хөдөөгийн шаралзгана, эгэл гаймуу, тарианы хар будаа, усан хоног будаа, зэрлэг лууван, алтан товчын зүйлүүд, хоног будааны зүйлүүд, гагадайн зүйлүүд, хөдөөгийн бираагаа.

Сул мэдрэмтгий: Шарилжин навчит амброз, арзгар азаргана, хөх хонгорзул, софийн борбут, эгэл ноцоогоно, татаар зираа, гинжин өрөмтүүл, ногооны морин шүд, чөдөр сэдэргэнэ, эмийн багваахай.

Хэрэглэх заавар:

Таримлын нэр Хог ургамал Бэлдмэлийн тун, л/га Ажлын шингэн, л/га Хэрэглэх онцлог, хугацаа, арга
 

Вандуй

Нэг наст үет,  хос үрийн талт болон олон наст хог ургамал  

0.7-0.9

 

 

200-300

Таримлын 1-3 жинхэнэ навчтай үед, хог ургамлын ургалтын эхний үе (1-3 навчтай) шатанд шүршинэ. Дараа жил манжингаас бусад бүх таримлыг тарьж болно (гербицид хэрэглэснээс хойш 16 сарын дараа  манжин тариална).
 

Шар буурцаг

Нэг наст ба зарим олон наст хос үрийн талт болон  үет хог ургамал  

0.7-1.0

 

200-300

Хог ургамлын ургалтын эхний үе (1-3 навчтай) шатанд, таримлын 1-3 жинхэнэ навчтай үед шүршинэ. Дараа жил манжингаас бусад бүх таримлыг тарьж болно. (гербицид хэрэглэснээс хойш 16 сарын дараа манжин тариална).

 

Хүлээх хугацаа: 60хоног

Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).

Хадгалах хугацаа: 3 жил

Хадгалах нөхцөл: -150С+350С.

Савлагаа:10л.