Репер трио, МД

Зориулалт: Зусах болон өвөлжих рапсын талбайн хос үрийн талт хог ургамлыг устгахад зориулагдсан гурвалсан үйлчилгээтэй тосон дисперс  бүхий өндөр үр дүнтэй гербицид.

Үйлчлэх бодис: 267г/л клопиралид /2-этилгексиловый эфирийн нийлмэл/ +80г/л пиклорам  +17г/л аминопиралид.

Давуу тал:

-Гурвалсан найрлага бүхий нэлэнхүй үйлчилгээтэй.

-Өндөр үр дүнтэй тосон найрлага бүхий идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүдийн синергетик нөлөөгөөр гербицидийн үйлчилгээ идэвхждэг.

-Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарахгүй хог ургамлын эд эсэд богино хугацаанд  нэвтэрч, гербицидийн шинж чанар болон үйлчилгээ нь навчны шингээх чадвар, хувиарлах хурд нэмэгдэж  удаан хугацаанд хадгалагддаг.

-Устгахад төвөгтэй хог ургамлын эсрэг маш сайн үр дүнтэй бөгөөд гинжин өрөмтүүл, балжин гарав, тарны зүйлүүд, лууль, гагадайн бүх зүйлүүдэд үр нөлөө сайн үзүүлдэг.

-Олон наст хог ургамлыг үндэсний системтэй нь хамт устгадаг.

– Хөрсний шинж чанараас шалтгаалан урт хугацаагаар хамгаалах чадвартай.

-Ургамал ургалтын бүхий л хугацаанд хамгаалах үйлчилгээтэй.

 

Үйлчлэх механизм: Клопиралид нь ауксины төрлийн урвал дээр суурилагдсан өргөн хүрээний үйлчилгээтэй бодис. Хог ургамлын  навч ба үндсээр нэвтэрч, ургамлын доороос дээшээ, дээрээс доошоо шилжих хөдөлгөөн хийдэг. Бэлдмэл нь ургамлын эсийн өсөлтийн меристемийн процессыг тасалдуулан шингэж ургамал дотор амархан тархаж үндэс ба өсөлтийн цэгт хуримтлагддаг. Пиклорам нь ургамлын бүхий л хэсэгт амархан тархаж, үндэсний систем болон өсөлтийн цэгүүдэд хуримтлагддаг. Аминопиралид нь хөрсөнд удаан хугацааны туршид үйл ажиллагаа нь явагддаг.

Хамгаалах хугацаа: Ургамал ургалтын бүх хугацаанд таримлыг хог ургамлаас хамгаална. Хэрэглэснээс хойш хэсэг хугацааны дараа гербицидийн үйлчилгээ хог ургамалд нүдэнд харагдахуйц мэдрэгдэх ба хэрэглэснээс хойш 12-18 цагийн туршид ургамалд нэвтрэн орж эхний өдөр хог ургамлын өсөлт зогсонг байдалд орно. Хог ургамалд гербицидийн үйлчилгээний эхний шинж тэмдэг навч хуйлрах, ишний үзүүрийн хэсэг гэмтэх, өсөлтийн цэг цайж зогсох байдлаар илрэх ба 2-3 долоо хоногийн дараа хог ургамал бүр мөсөн үхнэ. Ургац хураах хүртэл хамгаална.

Үйлчлэх хүрээ: Нэг болон олон наст хос үрийн талт хог ургамалд үйлчилнэ.

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Шарилжин навчит амброз, арзгар азаргана, тарны зүйлүүд, зэрлэг байцаа, ноцоргоны зүйлүүд, хошоонгорын зүйлүүд, татаар зираа, дунд ажигана, луулийн зүйлүүд, чонын хэл, багваахайн зүйлүүд,  зэрлэг лууван, балжин гаравын зүйлүүд, чөдөр сэдэргэнэ, хурган чих, гагадайн зүйлүүд, шаралзаганы зүйлүүд, шээрэнгэ, эгэл гаймуу.

Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Татаар сагаг, урвуу гагадай, шаргал намуу, дошинцог, нил, маж.

Хэрэглэх заавар:

Таримлын

нэр

Хог ургамал Бэлдмэлийн тун, л/га Ажлын уусмал, л/га Хэрэглэх онцлог, хугацаа арга
 

 

Зусах болон өвөлжих рапс (үрийн зориулалтаар)

Нэг ба олон наст хос үрийн талт хог ургамал (гинжин өрөмтүүл, балжин гарав, тарна,  луулийн зүйлүүд, чөдөр сэдэргэнэ, азаргана, шаралзгана) 0.2-0.3  

 

 

 

200-300

Рапсын 3-6 жинхэнэ навчтай  үед өвөлжих ба рапсын цэцгийн бундуй үүсэхээс өмнө шүршинэ.