Гранат, ВДГ
Зориулалт: Зусах болон өвөлжих буудай, арвай, хошуу будааны талбайн нэг наст хос үрийн талт, 2.4Д ба МЦПА гербицидэд тэсвэртэй хог ургамлын эсрэг системийн үйлчилгээтэй соёололтын дараа хэрэглэдэг гербицид.
Үйлчлэх бодис: 750г/кг трибенурон метил
Давуу тал
-Нэг наст хос үрийн талт хог ургамлын эсрэг үр дүн сайтай.
-Антидот агуулсан учраас хог ургамалд сонгомолоор бүрэн төгс үйлчилнэ.
-Таримлын бутлалтаас гол хатгалтын үед хэрэглэнэ.
-Хос үрийн талт хог ургамлын эсрэг хэрэглэдэг гербицидүүдтэй хамт хэрэглэж болно.
Үйлчлэх механизм: Трибенурон–метил нь ургамалд газрын дээрх иш навчаар дамжин нэвтэрч флоэм, ксилемийг богино хугацаанд гэмтээдэг. Үндэсний системээр шингээгдэх асуудал хөрсний чийгээс хамаардаг. Хог ургамлын мэдрэмтгий зүйлүүдэд ацетолактатсинтез ферментээр дамжин валин болон изолейцины биосинтезийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Үүний үр дүнд хог ургамлын өсөлтийн цэгт эсийн хуваагдал саатаж улмаар үхэлд хүргэдэг.
Хамгаалах хугацаа: Цаг агаарын нөхцөл, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, хөгжлийн үе шат, хэрэглэсэн тунгаас хамаарч 15-60 хоног хамгаалж чадна.
Үйлчлэх хүрээ: Нэг наст хос үрийн талт хог ургамалд үйлчилнэ.
Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Арзгар азаргана, шимтэглэйн зүйлүүд, тарны зүйлүүд, зэрлэг байцаа, эгэл гаймуу, софиягийн борбут, цагаан лууль, имт дошинцог, эгэл ноцоогоно, дунд ажигана, сибирь шорной, хөдөөгийн бираагаа, луулийн зүйлүүд, биелэг өвс, зэрлэг лууван, гагадайн зүйлүүд, хурган чих, татаар зираа, хөдөөгийн шаралзгана, гашуун банздоо.
Дунд зэрэг мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Хонгор зул, гинжин өрөмтүүл, эмийн багваахай, чонын хэл.
Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Шарилжин навчит амброз, чөдөр сэдэргэнэ, ганд бадраагийн зүйлүүд.
Хэрэглэх заавар:
| Таримлын
нэр |
Хог ургамал | Бэлдмэлийн тун, кг/га | Ажлын уусмал, л/га | Хэрэглэх онцлог,
хугацаа, арга |
| Зусах болон өвөлжих буудай, арвай, хошуу будаа | Нэг наст хос үрийн талт, 2.4Д ба МЦПА тэсвэртэй нэг наст хог ургамал | 20-25г/га |
200-300
|
Таримлын бутлалтаас гол хатгалтын эхэнд хог ургамлын нялх үед шүршинэ. |
Хүлээх хугацаа: 60хоног
Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).
Хадгалах хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: -300С+300С.
Савлагаа: 0.5кг.