Бетарен экспресс АМ, КЭ

Зориулалт: Чихрийн манжин, хүрэн манжин, тэжээлийн манжингийн талбайн нэг наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэх зориулалтын системийн үйлчилгээтэй  соёололтын дараах өтгөрүүлсэн цийдмэг хэлбэрийн гербицид.

Үйлчлэх бодис: 60г/л фенмедифам +60г/л десмедифам+60г/л этофумезат

Давуу тал:

-Хос үрийн талт  нэг наст хог ургамал, зарим төрлийн үет хог ургамлын хөгжлийн эхний үе шатуудад сайн нөлөөтэй.

-Гербицидийн үйлчилгээ түргэн явагддаг.

-Хог ургамлын фотосинтезийг дарангуйлж уургийн нийлэгжилтийг зогсоодог.

Үйлчлэх механизм: Фендимедифам ба десмедифам нь  ургамлын навчаар дамжин фотосинтезийн үйл ажиллагааг  алдагдуулдаг. Этофумезат нь навчаар дамжин ургамлын үндэсний системийн үйл ажиллаанд нөлөөлж хог ургамлын эсийн митоз хуваагдалд оруулдаг. Хог ургамлын эрчимтэй цухуйх бүрт хэрэглэнэ. Гербицид цацсанаас хойш 3-4 хоногийн дотор үр дүн нь мэдрэгдэнэ. Ургамлын эд эс дотор бодисын шилжих хөдөлгөөний хурдац ургамлын өсөлт хөгжилтийн үе шаттай шууд холбоотой бөгөөд гербицидийн үр дүн хамаардаг.

Хамгаалах хугацаа: Хог ургамлын эрчимтэй цухуйх бүрт хэрэглэнэ. Гербицид цацсанаас хойш 3-4 хоногийн дотор үр дүн нь мэдрэгдэнэ. Ургамлын эд эсийн дотор бодисын шилжих хөдөлгөөний хурдац ургамлын өсөлт хөгжилтийн үе шаттай шууд холбоотой бөгөөд гербицидийн үр дүн ч үүнээс хамаарна. Гербицидийн үйлчилгээ нь чийгтэй, дулаан нөхцөлд хурдан явагддаг бөгөөд хуурай хүйтэн нөхцөлд үйлчилгээ нь удааширдаг.

Үйлчлэх хүрээ: Нэг наст хос үрийн талт, зарим төрлийн үет хог ургамал

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Шарилжин навчит амброз,  тарны зүйлүүд, зэрлэг гич, гагадайн зүйлүүд, эгэл гаймуу, хөдөөгийн бираагаа, луулийн зүйлүүд, дунд ажигана, зэрлэг байцаа, чонын өргөс,   сибирь шорной,  гинжин өрөмтүүл, зэрлэг манжин, эгэл ноцоогоно,  дошинцогийн зүйлүүд.

Дунд зэрэг мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Софиягийн борбут, шаргал намуу, царвант шарилж, хоног будааны зүйлүүд, тарианы хар будаа.

Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд:   Арзгар азаргана, чөдөр сэдэргэнэ, шаралзганы зүйлүүд, мөлхөө хиаг, балжин гарав, биелэг өвс.

 

Хэрэглэх заавар:    

Таримлын

нэр

Хог ургамал Бэлдмэлийн

тун, л/га

Ажлын уусмал, л/га Хэрэглэх онцлог, хугацаа, арга
Чихрийн манжин, хүрэн манжин, тэжээлийн манжин Нэг наст хос үрийн талт хог ургамал болон зарим нэг наст үет хог ургамал  

4.0л/га

 

 

100-200л/га

Таримлын жинхэнэ 2 навчтай үеэс  хог ургамлын  нялх  үед /2-4 навчтай/ шүршинэ.
 

2.0л/га

Хог ургамлын үрийн талын навч гарсан үед шүршинэ.

 

Хүлээх хугацаа: 60хоног

Аюулын зэрэг: 3.(дунд зэргийн аюултай).

Хадгалах хугацаа: 3 жил

Хадгалах нөхцөл: -100С+250С

Савлагаа: 5л.