Дротик, ККР

Зориулалт: Зусах болон өвөлжих буудай, арвай, хөх тариа, эрдэнэ шишийн талбайн нэг, олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд зориулагдсан  соёололтын дараах сонгомол, системийн үйлчилгээтэй  гербицид. 2.4-Д ба МЦПА-ийн төрлийн гербицидэд тэсвэртэй  хог ургамлыг устгана.

Үйлчлэх бодис: 400г/л 2.4ийн хүчил

 

Давуу тал:

Ихэнх хөнөөлт хог ургамлын эсрэг өндөр үр дүнтэй ба хос үрийн талт хог

ургамалд сонгомол үйлчилгээ үзүүлж дарангуйлна.

-Устахад төвөгтэй олон наст хог ургамалд /шаралзгана, азаргана, сэдэргэнэ,

татаар зираа/ илүү үр дүн үзүүлнэ.

Хөрсөнд амархан задардаг тул ээлжлэн тариалах системд хязгаарлалтгүй.

– Гербицидийн үйлчилгээ агаарын температур +50С байхаас идэвхтэй явагдаж

бусад төрлийн 2.4Д-ийн бүлгийн бэлдмэлүүдээс давуу.

 

Үйлчлэх механизм: Гербицид нь хэрэглэснээс хойш 1 цагийн дараа богино хугацаанд  навчаар дамжин  хог ургамлын бүх хэсгүүдэд тархан үндэс рүү нэвтэрч залуу эд эрхтний эсийн өсөлтийг саатуулна.

Хамгаалах хугацаа:

Гербицид хэрэглэснээс хойш 30 хоног түүнээс ч илүү хугацаагаар хамгаална. Гербицид хэрэглэснээс хойш 1 цагийн дараа эхний шинж тэмдэг гадаад байдлаараа харагдаж,  гербицидийн үр дүн 10-15 хоногийн дараа  хог ургамлыг бүр мөсөн үхүүлнэ.

 

Үйлчлэх хүрээ: Нэг болон олон наст хос үрийн талт хог ургамалд үйлчилнэ.

Мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Арзгар азаргана, чөдөр сэдэргэнэ, зэрлэг байцаа, софиягийн борбут, цагаан лууль, ганд бадраа, дошинцог, эгэл ноцоогоно,  дунд ажигана, сибирь шорной, шаргал намуу, луулийн зүйлүүд, биелэг өвс, эгэл гаймуу, зэрлэг лууван, гагадайн зүйлүүд, хөдөөгийн бираагаа, хурган чих, татаар зираа, хөдөөгийн шаралзгана, гашуун банздоо.

Дунд зэрэг мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Шарилжин навчит амброз, зэрлэг олс, бударгана, буриад хонин зажлуур, гинжин өрөмтүүл, эмийн багваахай, гагадайн зүйлүүд, гичгэний зүйлүүд, чонын хэл.

Сул мэдрэмтгий хог ургамлын зүйлүүд: Тарны зүйлүүд, татаар сагаг, дунд ажигана, царвант шарилж,  балжингаравын зүйлүүд, нил цэцэг.

 

Хэрэглэх заавар:

 

Таримлын нэр          Хог ургамал Бэлдмэлийн тун, л/га Ажлын уусмал л/га Хэрэглэх онцлог,  хугацаа, арга
 

 

Зусах буудай,

арвай

Нэг наст болон олон наст  хос үрийн талт  

0.5-0.65

 

 

 

 

 

 

 

 

 

150-200

 

 

 

 

 

Бутлалтаас

гол хатгалтын үе шатанд шүршинэ.

Олон наст хос үрийн талт /чөдөр сэдэргэнэ, азргар азаргана, хөдөөгийн шаралзгана, татаар зираа  

0.65-1.0

 

Өвөлжих буудай, арвай, хөх тариа

Нэг наст болон олон наст  хос үрийн талт 0.5-0.7  

Бутлалтаас гол хатгалтын эхэнд шүршинэ.

Олон наст хос үрийн талт /чөдөр сэдэргэнэ, азргар азаргана, хөдөөгийн шаралзгана, татаар зираа/  

0.7-1.1

Өвөлжих буудай, арвай Олон наст хос үрийн талт /чөдөр сэдэргэнэ, азргар азаргана, хөдөөгийн шаралзгана, татаар зираа/  

0.6

Хавар таримлыг гол хатгах үед

/1-2 зангилаатай/

 

Эрдэнэ шиш

Олон наст хос үрийн талт /чөдөр сэдэргэнэ, азргар азаргана, хөдөөгийн шаралзгана, татаар зираа/  

0.75-1.2

 

Таримлын 3-5 навчтай үед шүршинэ.

Хүлээх хугацаа: 30хоног

Аюулын зэрэг: 2.( аюултай бодис).

Хадгалах хугацаа: 5 жил

Хадгалах нөхцөл:-200С+300С.

Савлагаа:10л.