Фаскорд,КЭ
Зориулалт: Үр тариа, төмс, үндэс үрт таримал, бэлчээр, хөдөө аж ахуйн тарималд хөнөөл учруулдаг хортон шавжтай тэмцэх зориулалтын нийлэг пиретроид бүлгийн инсектицид.Үсрэгч цох, бөөс, цацаг далавчтан, цикад, царцаа, шөвгөр хошуут цох, навч хуйлагч хөнөөлт шавжид үйлчилнэ.
Үйлчлэх бодис: 100г/л альфа-циперметрин
Давуу тал:
–Хортон шавжид хүрэлцэх, хоол боловсруулах замаар болон амьсгалын замаар хордуулах гурвалсан үйлчилгээтэй.
-Хортон шавжид түргэн үйлчилж, богино хугацаанд үхэлд хүргэнэ.
-Хортон шавжийн олон төрөл зүйлд өргөн хүрээнд үйлчилнэ.
-Ургамлыг удаан хугацааны турш хамгаалдаг.
-Үр дүн сайтай.
Үйлчлэх механизм: Шавжийн төв мэдрэлийн системийг гэмтээж эсийн мембраны нэвтрүүлэх чадварыг алдагдуулж, натрийн сувгийг хаадаг.
Хамгаалах хугацаа: Бусад пиретроид нэгдлийн адил шавжид хурдан үйлчилгээ үзүүлнэ. Хортон шавжийн төрөл, зүйл болон цаг агаарын нөхцөлөөс хамаарч хамгаалах хугацаа 2-3 долоо хоног байна.
Хэрэглэх заавар:
| Таримлын
нэр |
Хортон шавжийн нэр | Бэлдмэлийн тун, л/га | Ажлын уусмал, л/га | Хэрэглэх онцлог, хугацаа, арга |
|
Байцаа, шар манжин |
Байцаа, манжингийн цагаан эрвээхэй, хивэн, бүгэг |
100-150мл/га
|
200-300л/га |
Ургалтын хугацаанд 14-20 хоногийн зайтай 2 удаа шүршинэ. |
| Төмс | Буглаа цох | 70-100мл/га
|